Дани: Баячуудад зориулж хасах хүүтэй хадгаламжийн үйлчилгээ танилцуулжээ | News.MN

Дани: Баячуудад зориулж хасах хүүтэй хадгаламжийн үйлчилгээ танилцуулжээ

Дани: Баячуудад зориулж хасах хүүтэй хадгаламжийн үйлчилгээ танилцуулжээ

Дани: Баячуудад зориулж хасах хүүтэй хадгаламжийн үйлчилгээ танилцуулжээ

Дани улсын томоохон банкуудын нэг болох “Jyske Bank” өчигдөр /2019.08.21/ саятнуудад зориулсан хасах хүүтэй хадгаламжийн үйлчилгээгээ танилцуулжээ

Энэхүү шинэ үйлчилгээний дагуу 7,5 сая дани кроноос (1,1 сая ам.доллар) дээш мөнгө хадгалуулбал жилийн хүү нь -0,6 хувь байх гэнэ. “Jyske Bank”-ийн гүйцэтгэх захирал Андерс Дамын хэлснээр сүүлийн жилүүдэд тус банкан дахь хадгаламжийн хэмжээ ихээр нэмэгдэж, банк хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өсгөж чадахгүй болоод байгаа аж.

Мөн энэ арга хэмжээ нь иргэдийг мөнгөө банканд хадгалуулахын оронд зах зээлд буцаан эргэлдүүлж, эдийн засгаа өсгөх зорилготой гэнэ. Европын бусад орнуудын банк ч хасах хүүтэй хадгаламж гаргаад байгаа. Швейцарийн аварга “UBS” банк л гэхэд хоёр сая швейцар франкаас дээш (2 сая ам.доллар) хадгаламжинд жилийн -0,75 хувийн хүү тооцох талаар судалж байгаа юм байна.

Данийн “Jyske Bank” нь хэдхэн хоногийн өмнө хасах хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн билээ.

Эх сурвалж: FT

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Manaihan hudluurei 2019-08-22 64.119.24.85

Za manaihan delhiin banknaas huutei zeel avch baihaar enders mungu zeelchih siireg tolgoito said gantc bgaa bsilgui dee

Avatar

Зочин 2019-08-22 202.126.89.89

Монгол

Avatar

Зочин 2019-08-22 208.54.80.181

Za manaih balarsaan europiin bayachuud Mongold mongoo hadgaluulj huuleh yum baina l daa

Avatar

Зочин 2019-08-22 202.9.43.233

Манай олигархи женхоог ингэвэл амиа хорлочих байхдаа

Avatar

funny 2019-08-22 103.14.36.18

Хөгжилтэйм бэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж