Дани улсын томоохон банкуудын нэг болох “Jyske Bank” өчигдөр /2019.08.21/ саятнуудад зориулсан хасах хүүтэй хадгаламжийн үйлчилгээгээ танилцуулжээ
Энэхүү шинэ үйлчилгээний дагуу 7,5 сая дани кроноос (1,1 сая ам.доллар) дээш мөнгө хадгалуулбал жилийн хүү нь -0,6 хувь байх гэнэ. “Jyske Bank”-ийн гүйцэтгэх захирал Андерс Дамын хэлснээр сүүлийн жилүүдэд тус банкан дахь хадгаламжийн хэмжээ ихээр нэмэгдэж, банк хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өсгөж чадахгүй болоод байгаа аж.
Мөн энэ арга хэмжээ нь иргэдийг мөнгөө банканд хадгалуулахын оронд зах зээлд буцаан эргэлдүүлж, эдийн засгаа өсгөх зорилготой гэнэ. Европын бусад орнуудын банк ч хасах хүүтэй хадгаламж гаргаад байгаа. Швейцарийн аварга “UBS” банк л гэхэд хоёр сая швейцар франкаас дээш (2 сая ам.доллар) хадгаламжинд жилийн -0,75 хувийн хүү тооцох талаар судалж байгаа юм байна.
Данийн “Jyske Bank” нь хэдхэн хоногийн өмнө хасах хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн билээ.
Эх сурвалж: FT
Холбоотой мэдээ