Монголын төр, шашин, соёл, урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, “Төвийн бүсийн хурд-2015” наадмын албан ёсны нээлт өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж байна.
Нээлтийн ёслолын өмнө эрлийз азарганы уралдаан болж, морьд барианд орлоо.
Азарганы уралдаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Бадамжунайгийн хүрэн халзан түрүүлэв. Аманд хүзүүнд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уяач Батбаатарын хүрэн, гуравт Гаваагийн Батхүүгийн соёмбо зээрд, дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Гөлөгөөгийн буурал, тавд Дунд аймгийн уяач Өнөрбуянгийн хул азарга орлоо.