Орхоны хөндийн үзэсгэлэнт Улаан Цутгалан хүрхрээ орчим 18 настай, эрэгтэй Б нь зураг авахуулах гэж байгаад найман метр хадан хясаанаас унаж бэртжээ. Түүний зүүн хөлийн шилбэний яс хугарч гэмтсэн аж. Хүүг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашинтайгаар тээвэрлэн аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өнгөрсөн шөнө 03:30 цагт шилжүүлэн хэвтүүлсэн байна. Биеийн байдал нь сайжирч байгаа аж.
Б.ЦЭЦЭГ