Анжелина Жоли
EPA/FACUNDO ARRIZABALAGA
Анжелина Жоли улаан кхмерүүдийн үеийн Камбожийн тухай бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээнэ гэдгээ Холливудад мэдээлжээ.
Анжелина Жоли II Екатерина хатан хааны тухай кино бүтээх хүсэлтэй. Фото: DAN HIMBRECHTS
Жолигийн төсөл дээр "Netflix" медиа компани хамтран ажиллах аж. Киноны найруулагч, продюсероор Жоли өөрөө ажиллах бөгөөд шинэ киногоо “Эхлээд тэд миний эцгийг хөнөөлөө: Камбожийн охины дурсамж " (First they killed my father: a daughter of Cambodia remembers) гэх Камбожийн зохиолч эмэгтэй Лун Уны номоос сэдэвлэжээ. Гол дүрийн эмэгтэй таван настайдаа Улаан кхмерүүдийн дайчлагад хамрагдаж байсан аж.
"Уны ном надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Хүүхдүүд дайныг хэрхэн тулж, сэтгэл санаа нь хэрхэн өөрчлөгдснийг энэ ном надад ойлгуулж өгсөн юм. Миний хувьд энэ чухал номыг кино болгож байгаадаа баяртай байна” гэж Жоли өгүүлжээ.
Анжелина Жолигийн “Далайн дэргэд” нэртэй шинэ кино прокатад арваннэгдүгээр сарын 13-нд тавигдана. Фото: EPA/DAN HIMBRECHTS
Кино зохиолыг Жоли, Унтай хамтран бичжээ. Мөн уг төсөлд Камбожийн нэртэй уран бүтээлч, найруулагч, кино зохиолч Ритхи Пань оролцож байна. “Цагаан будааны хүмүүс” (Rice People, 1994) хэмээх Оскарт нэр нь дэвшиж байсан киноныхоо дараа тэрбээр ихэд алдартай нэгэн болсон юм. Жоли шинэ киногоо 2016 оны хоёрдугаар хагаст дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.
Улаан кхмерүүдийн Засгийн газар Камбожийг 1975-1979 онд захирч байсан бөгөөд тэд тариачдын социализмыг Маогийн жороор байгуулахыг оролдон, хотуудыг хөрөнгөтний соёлын уул уурхай хэмээн үзэж, устгах бодлого явуулж байжээ. Энэ үед нийт 1,7-3 сая орчим хүнийг хоморголон устгасан гэж үздэг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР