Flickr/ Matt Katzenberger
Бямба гаригт шилжих шөнө Чилийн хойд хэсгийн эргийн ойролцоо 5,5 магнитудтай газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн албанаас (USGS) мэдээлэв.
Газар хөдлөлт баасан гаригт орон нутгийн цагаар 23.14 цагт бүртгэгдсэн ба газрын чичирхийллийн төв нь Икеке хотоос 15 км-ийн зайтай орших далайн 34 км-ийн гүнд байжээ. Хохирол сүйрлийн талаар ямар нэгэн мэдээлэл одоогоор гараагүй байна.
Чилийн нутаг дэвсгэр нь сейсмогийн идэвхтэй бүсэд байдаг бөгөөд өмнө нь энд болсон 2008 оны 8,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр 500 орчим хүн үрэгдэж байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР