Ким цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байна | News.MN

Ким цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байна

Ким цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байна

Ким цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байна

Өмнөд Солонгост хоёр өдрийн өмнө АНУ-ын F-35 сөнөөгч-бөмбөгдөгч онгоцууд газарджээ. Үүнтэй холбогдуулан Хойд Солонгос пүрэв гаригт "Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн аюул заналхийлэл бүхий энэ үед цөмийн зэвсгийн талаар яриа хэлэлцээ хийх ямар ч сонирхолгүй байна" хэмээн мэдэгдэв.

Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гарган, Өмнөд Солонгосыг хил дамнасан хурцадмал байдлыг бууруулах тухай Солонгос хоорондын хэлэлцээрийг зөрчин, АНУ-аас өндөр технологийн зэвсэг нэвтрүүлж байгааг буруушаан, Өмнөдийн энэхүү үйлдэл "ноцтой өдөөн хатгалга" гэж тэмдэглэжээ.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчинд АНУ-ын F-35 сөнөөгч-бөмбөгдөгч онгоцны тоо 6-д хүрч нэмэгдсэн, мөн Хойд Солонгос дахь АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун Сөүлд “Сөүл, Вашингтон хотууд Пёньянтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдсэнээс хойш нэг хоногийн дараа энэхүү мэдэгдлийг гаргасан байна.

Хойд Солонгосын төлөөлөгч мэдэгдэлдээ “Бид бүх асуудлыг тайван замаар шийдвэрлэх байр сууриа хэвээр хадгалсаар байна. Гэхдээ цэргийн аюул, заналхийлэлтэй үед яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байна" гэж дурджээ.

Эх сурвалж: YONHAP

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж