Грекийн Олимпиакос, Хорватын Загреб багууд талбайдаа ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Грекийн Олимпиакос, Хорватын Загреб багууд талбайдаа ялалт байгууллаа

Аваргуудын лигийн плэй-оффын тоглолт явагдаж байгаа. Өчигдөр эхний 6 багийн 3 тоглолт болсон бол үлдсэн 6 багийн тоглолт урьд шөнө явагдлаа.

Эдгээр тоглолтуудаас Грекийн Олимпиакос талбайдаа Оросын Краснодар клубыг хүлээн авч 4-0 харьцаатай хожсон бол Хорватын Загреб клуб талбайдаа Норвегийн Росенборг клубыг 2-0 харьцаатай хожсон. Ингэснээр Олимпиакос болон Загреб клубууд ирэх долоо хоногт болох хариу тоглолтонд давуу байдлыг бий болгоод байна.

Харин Швейцарьт болсон Янг Бойз болон Сербийн Црвена Звезда клубуудын тоглолт 2-2 харьцаатай өндөрлөсөн байна. Аваргуудын лигийн 1 удаагийн аварга Црвена Звезда клуб хариу тоглолтонд гоолгүй тэнцэхэд эсвэл 1-1 харьцаатай тэнцэхэд л энэ жилийн аваргуудын лигт орох эрхтэй болно. 2019-2020 оны аваргуудын лигийн плэй-оффт өрсөлдөж буй хариу тоглолтууд ирэх долоо хоногт болсноор 32 багийн нэрс бүрэн тодорно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж