Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

Төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр 24.00 цагт Улаанбаатар хотын хэмжээнд дуусна. Өөрөөр хэлбэл, 23.59 цаг хүртэл хүүхдээ цэцэрлэгт цахимаар бүртгүүлэх боломж эцэг, эхчүүдэд байна гэсэн үг.

Цахим бүртгэл дуусангуут үргэлжлээд маргааш 09.00 цагаас цахим элсэлтийг авч эхэлнэ.

Шинээр цэцэрлэгт элсэгчдэд дараах шаардлага тавигдана. Үүнд:

2017 оны нэгдүгээр сарын 1-ээс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр төрсөн 2 настай хүүхэд бүртгүүлнэ.

2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn системд нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарна.

Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.

Хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.

Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар ирнэ. Тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл  ирнэ.

Онцолход, шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрвэл тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар цахим элсэлтийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдийн дунд нээлттэйгээр зохион байгуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж