555 эмэгтэйн банзал доогуур нууцаар бичлэг хийсэн этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

555 эмэгтэйн банзал доогуур нууцаар бичлэг хийсэн этгээдийг баривчилжээ

555 эмэгтэйн банзал доогуур нууцаар бичлэг хийсэн этгээдийг баривчилжээ

Испанийн Мадрид хотод олон зуун бүсгүйчүүдийн банзал доогуур нууцаар бичлэг хийж байсан эрийг баривчлан саатуулсан тухай “BBC” мэдээлжээ. Тодруулбал 53 настай Колумб улсын иргэн тэрбээр ихэвчлэн метроны буудлуудаар явж, гар утсаараа охид бүсгүйчүүдийн банзалны хормойн доогуур нууцаар бичлэг хийж түүнийгээ цахим сүлжээнд цацдаг байжээ.

Одоогийн байдлаар 555 эмэгтэй түүний хууль бус үйлдлийн золиос болсон нь тогтоогдоод байгаа ба 283 бичлэгийг насанд хүрэгчдэд зориулсан сайтад байршуулан олон сая үзэгчдээс хандалт авсан байна. Зөвхөн түүний өөрийн ажиллуулдаг вэбсайт л гэхэд 3,500 гаруй тогтмол үзэгчтэй байсан гэнэ.

Цагдаа нар сэжигтнийг удаан хугацаанд ажиглан метронд нэгэн эмэгтэйн банзал доогуур бичлэг хийж байхад нь хэргийн газарт нь баривчилжээ.

Сэжигтний гар утаснаас маш олон ийм төрлийн бичлэг болон тэдгээр бичлэгээ байршуулдаг сайтуудыг илрүүлсэн байна.  Испани улсад зөвшөөрөлгүйгээр эмэгтэйчүүдийн банзал доогуур бичлэг хийхийг бэлгийн хүчирхийлэл гэж үздэг тул хорих ял оноодог аж.

 

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж