Сайд Д.Сумъяабазарыг огцруул гэв | News.MN

Сайд Д.Сумъяабазарыг огцруул гэв

Сайд Д.Сумъяабазарыг огцруул гэв

Сайд Д.Сумъяабазарыг огцруул гэв

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ өнөөдөр /2019.08.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг огцруулах ёстой гэж хэллээ.

Тэрбээр энэ талаар “Манай компанийн үйл ажиллагаа 2015 онд өр зээлэндээ баригдаж, ажилчдын эрх ашиг хохирч байсан. Харин үүнтэй нийтээрээ тэмцсэний  үр дүнд өнөөдөр Монголдоо нэгдүгээрт бичигдэх хэмжээний компани болж чадсан. Энэ баялагийг авч үлдсэнээр бид өр зээлгүй, ашигтай ажиллаж, 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнийгээ бид улам сайжруулж, нэгдмэл үйл ажиллагаа цаашдаа явуулъя гэсэн санаагаар Уул уурхайн хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай уулзъя гэж 3 удаа хүсэлт явуулсан боловч үл хайхран авч үзээгүй. Монгол улсын их хурлын гишүүн гэдэг бол Монголын төр, ард түмэндээ өгсөн ариун тангарагтаа үнэнч байх ёстой. Засгийн газрын 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс таван толгой” компанийн тодорхой хувийг IPO гаргах, 1072 хувьцааны ногдол ашгийг тараах асуудлыг судлах үүргийг өгсөн байдаг. Гэтэл сайд Д.Сумъяабазар энэ тогтоолыг гуйвуулан мушгиж байна.

Манай компанийн дотоод хэрэгт хэтэрхий бүдүүлгээр, хөндлөн оролцож, ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, энэ компанийн нэгдмэл зохион байгуулалтыг санаатайгаар эвдэж, монголын эв нэгдлийг хагаралдуулсан энэ үйлдлээр нь энэ хүнийг эх орноосоо урвагч, төрт ёсныхоо тангарагийг биелүүлээгүй байна хэмээн үзэж байна. Тийм учраас бид энэ хүнийг огцор гэж шаардахгүй. Харин огцруул гэсэн шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавин, ил захидал хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна” хэмээн хэлсэн юм.

Э.БАГЛААЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-22 150.129.140.216

Их сургууль байтугай дунд сургуульдаа ч олигтой сурч чадаагүй, орон нутагт ажиллаагүй, яаманд мэргэжилтэн ч хийж үзээгүй, төрийн алба гэдгийн онол ч байхгүй, дадлагагүй, мэргэжлийн бус ийм хүнийг томилуулдаг /60 тэрбумын ч юмуу/ МАН-н буруу. Юу ч мэдэхгүй хүн яах юм бэ ? Өөрөө бол би сайд хүн мэддэг гэж л тэнэгтэж яваа даа. Монголчууд минь яана даа. Хэмжээгээ мэдээд зайлаад өгөөсэй. Хүн олдохгүй бол Хурц гуайг тавьчих болоо

Avatar

монгол хүн 2019-08-22 66.181.169.70

Боловсролгүй тэнэг бөхчүүдээр эх орны чухал салбарыг баллаж байдаг арай дэндэнээ. Бөхчүүд тэр дэвжээн дээрээ л найраагаа хийгээд явж бай л даа. Эх орон ард түмэн газар шороогоор тоглохоо боль. Бат-Эрдэнэ Сүхбат Сумъяабазар мэтийн 10 жил ч олигтой дүүргээгүй оюуны хомсролтой хүмүүс яаж төрийн жолоог барих вэ дээ.

Avatar

мгл 2019-08-22 66.181.177.155

оортоо нэг том унагаад л зугатах толовлогоотой байгаа,энэ мулгууд улс орны эрх ашиг бол хоер гуравдугаар асуудал

Avatar

Зочин 2019-08-22 117.111.12.85

нэг айлын хүүхдүүд тэс өөр юм

Avatar

Иргэн 2019-08-22 59.153.113.12

Тэр нь дээр, бөх бөхөөрөө л байвал боллоо … Мэдэхгүй чадахгүй ажил хийх гэж амьтны доог болж байх хэрэг юу байнаа

Avatar

Зочин 2019-08-22 64.119.19.172

Энэ одоо өөрийгөө дахин шатаагаад тэр чигээрээ зайлбайл таарна муу бууны нохой. Тавантолгойг цөөн хэдэн хулгайч нар идэх ёстой юм уу.

Avatar

Зочин 2019-08-22 122.201.24.75

Энэ яг давгадорж дагз бна

Avatar

Зочин 2019-08-22 122.201.22.168

Уул уурхайн мэрэгжлийн хүн МАН д ганц ч байхгүй гэсэн шүү

Avatar

Зочин 2019-08-22 94.255.128.57

Erdenee odoo bolio!!, Daxij shataj ene ter bolood USA yavj emchiluulii geed avgai xuuxed ach zeegee avaad yavax gee uo ? Yag solongos yavsan shig ee?..? Bidnii mongoor???

Avatar

Иргэн 2019-08-22 202.9.43.21

Энэ тэнэг бөх, боловсролгүй мөртлөө албан тушаалын хэнээтэн,Сумьяабазар ерөөсөө улс төрд хэрэггүй!! Шунахай сэтгэлтэй ,авилгагч ийм хүн монголын газар шороог гадныханд бэлэглэж өөрөө баяжих сонирхолтой нөхөр шүүдээ!! Хөөрүү Хүрэлсүх нь аваад үлдэж тэнэгтэнэ биз..

Avatar

Зочин 2019-08-22 103.229.123.203

Ene hul gai chiig uhse ndee sonsdog yum.

Avatar

zochin 2019-08-22 202.179.25.153

ymarch medleggui chuneer said chiilguulj ,bidnii ingej nuraaj baich estoi umuu ??? Sumiaabazar ** chediin ogchroch estoi

Avatar

Soooooo ys 2019-08-22 202.126.88.61

Unen shuu yemts strike butsaaj avtsgaa mongochuuda

Avatar

Sochi 2019-08-22 202.126.89.58

Ynen ynen. Ynen l um yarij bn a. Ene nukhur zarimdaa kheterchikh gd NDEG bolon good bish er n ynen taldaa um yaridag khyn shuu. Syyliin yed ene Zasvar garch bga a togtoolt shiidver gj yag galzuu khynii durin temdeglel ship umnuud gardag bolj dee burkhan min

Avatar

Иргэн 2019-08-22 64.119.23.144

Эрдэнээ?! Солиотоо?! Чамд энэ компанийг хувьчилаад өгчихсөн юм уу?! Энэ солиотын галыг ямар тэнэг нь унтраагаа вэ?! Дахиад нөгөөхөө хийлдээ?! Малаа?! Одоо галыг чинь хэнч унтраахгүйшдээ?! Баяртай?!

Avatar

Зочин 2019-08-22 202.9.43.154

Энэ нэг хонжоо хөөгч бүрмөсөн шатчихгүй яасийн.

Avatar

Л.Л 2019-08-22 66.181.166.134

Сумьяабазар ямар хамаатай юм? ЭТТ-н захирал Б.Ганхуягтай эхлээд хариуцлага тооцоод огцруулах тухай яриад дараа нь сайдтай нь ярьмаар юм

Avatar

Зочин 2019-08-22 64.119.18.253

ойлгомжгүй жүжигчин эр Бас улс төржих санаатай Хүн баривчлахад дуртай

Avatar

dorj 2019-08-22 66.181.167.58

Ezen ni yumaa medej ereg ni usaa hashdag. Turiin umch uchraas bitgii tusgaar togtnoh geed bai. Huviin umch bol chinii zuv l duu uvguun

Avatar

Зочин 2019-08-22 202.126.89.238

Shat l daa

Avatar

Зочин 2019-08-22 103.229.123.203

Uheesee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж