Сайд Д.Сумъяабазарыг огцруул гэв

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Сайд Д.Сумъяабазарыг огцруул гэв

Сайд Д.Сумъяабазарыг огцруул гэв

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ өнөөдөр /2019.08.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг огцруулах ёстой гэж хэллээ.

Тэрбээр энэ талаар “Манай компанийн үйл ажиллагаа 2015 онд өр зээлэндээ баригдаж, ажилчдын эрх ашиг хохирч байсан. Харин үүнтэй нийтээрээ тэмцсэний  үр дүнд өнөөдөр Монголдоо нэгдүгээрт бичигдэх хэмжээний компани болж чадсан. Энэ баялагийг авч үлдсэнээр бид өр зээлгүй, ашигтай ажиллаж, 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнийгээ бид улам сайжруулж, нэгдмэл үйл ажиллагаа цаашдаа явуулъя гэсэн санаагаар Уул уурхайн хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай уулзъя гэж 3 удаа хүсэлт явуулсан боловч үл хайхран авч үзээгүй. Монгол улсын их хурлын гишүүн гэдэг бол Монголын төр, ард түмэндээ өгсөн ариун тангарагтаа үнэнч байх ёстой. Засгийн газрын 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс таван толгой” компанийн тодорхой хувийг IPO гаргах, 1072 хувьцааны ногдол ашгийг тараах асуудлыг судлах үүргийг өгсөн байдаг. Гэтэл сайд Д.Сумъяабазар энэ тогтоолыг гуйвуулан мушгиж байна.

Манай компанийн дотоод хэрэгт хэтэрхий бүдүүлгээр, хөндлөн оролцож, ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, энэ компанийн нэгдмэл зохион байгуулалтыг санаатайгаар эвдэж, монголын эв нэгдлийг хагаралдуулсан энэ үйлдлээр нь энэ хүнийг эх орноосоо урвагч, төрт ёсныхоо тангарагийг биелүүлээгүй байна хэмээн үзэж байна. Тийм учраас бид энэ хүнийг огцор гэж шаардахгүй. Харин огцруул гэсэн шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавин, ил захидал хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна” хэмээн хэлсэн юм.

Э.БАГЛААЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж