Байр суурь: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх төлөх хэрэгтэй | News.MN

Байр суурь: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх төлөх хэрэгтэй

Байр суурь: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх төлөх хэрэгтэй

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс даасаар олон жилийг ардаа үджээ. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхэд өдөрт 1650 төгрөгөөр гурван удаа хооллох ёстой. Тэгвэл ийм хэмжээний мөнгөөр хүүхэд цадталаа хооллож, илчлэг тэжээл авч чаддаггүй.

Эцэг, эхчүүд “Цэцэрлэгт өгч байгаа хоолонд хүүхдүүд цадахгүй байна,  Хүүхэд маань цэцэрлэг дээрээ яг ямар хоол идэж байгаа талаар мэдээлэл алга. Хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхчүүд өөрсдөө нэмж гаргадаг болъё. Энэ тохиолдолд хүүхэд шим тэжээлтэй хоол иддэг болно” гэх саналыг гаргасаар ирсэн. Жил дамнан яригдсаар байгаа ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн энэ асуудлаар бид  эцэг эхчүүдийн байр суурийг сонслоо.


 1600 ТӨГРӨГӨӨР ЮУ ИДЭХ БИЛЭЭ

С.Ариунаа: Хүүхдийн хоолны мөнгийг нэмэх нь зөв. Нэг талдаа төсөв хүнд байдаг болохоор төрөөс нэмэхэд хэцүү л байдаг болов уу. Эцэг эхчүүдээс саналыг нь сонсож, харилцан тохиролцох нь зөв байх гэсэн саналтай байна. Хамгийн гол нь хүүхэд эрүүл, шинэ шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж байгаасай гэж боддог.  Өнөөдөр бид 1600 төгрөгөөр юу идэх билээ. Тэгэхээр дээрх мөнгөөр цэцэрлэгийн тогооч нар хүүхдүүдээ хооллох гэж аргаа л бардаг байх.

ТӨСӨВ ХҮРЭХГҮЙ БАЙГАА ГЭЖ ШАЛТАГ ТООЧИХ ШААРДЛАГАГҮЙ

Ц.Ганхуяг: Төсвөөс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг даадаг ч эцэг, эхчүүдээс тодорхой хэмжээний шалгууртайгаар нэмж авахад болно. Төсвөөс олгодог санхүүжилт нь хүүхдэд шим тэжээлтэй хоол бэлтгэхэд хүрэлцэхгүй байгааг мэдсээр байж, чанартай болгоход анхаарахгүй явах нь буруу. Миний бодлоор хоолны мөнгийг дан ганц төр даах биш эцэг, эхчүүдээс 20-30 хувийг нь гаргаж болно шүү дээ.

 

ХООЛНЫ ТӨЛБӨРИЙГ ЗОХИХ ХУВИАР АВАХ НЬ ЗӨВ

Г.Урнаа: Эцэг, эхчүүдээс цэцэрлэгийн хоолны төлбөрийг зохих хувиар  авах нь зөв. Бүх зардлыг улсаас даана гэвэл хэцүү. Би хувьдаа мөнгө авахыг дэмжиж байна. Манайх хоёр хүүтэй болохоор хүүхдүүд минь цэцэрлэгийнхээ хоолонд цадсангүй гээд орой угтдаг байсан. Хүүхэд өлслөө гэхэд тухайн цэцэрлэгийн багшийг “миний хүүхдийг хооллосонгүй” хэмээн буруутгах бус харилцан тохиролцоод сар болгон хоолны мөнгийг эцэг, эх төлдөг болох нь зөв юм.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС ХООЛНЫ МӨНГӨ ХУРААХ АСУУДАЛ ЯРИГДААГҮЙ БАЙНА

Нийслэлийн боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул: Энэ жилийн тухайд төсвийн тодотгол хийгдээгүй учраас хүүхдүүдийн хоолны мөнгө энэ ондоо өөрчлөгдөхгүй хэвээр байна. Магадгүй ирэх жил Засгийн газраас тогтоол гарч байж энэ асуудал шийдэгдэнэ байх.

Боловсролын тухай хуульд эцэг эхчүүдээс хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг авч болно гэсэн заалт бий. Гэхдээ энэ заалтыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын тогтоол аль эсвэл сайдын тушаал гарч байж хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, тодорхой эрх зүйн үндэстэй байж шийдвэрлэнэ. Тэгэхээр хууль, эрх зүйн хүрээнд эцэг, эхчүүдээс хоолны мөнгө хураах асуудал одоогоор яригдаагүй байна гэж ойлгож болно.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

huuheddee hoolnii mungu uguh heregtei . 2019-08-22 103.57.93.191

huuchin niigmiin ued hoolnii mungu avdag bsan shdee.hoolnii mungu avahgui bolohoor hun bolgon huuhdee tcetcerlegt uguh sonirhol ni ih bolchihood bgaa baihaaoo.avdag bochivol tcetcerleg oron too asuudalgui boloh baihoo

Avatar

Зочин 2019-08-22 202.9.42.113

Олигтойхон жимс мах ногоотой хоол өгмөөр байнааа

Avatar

Зочин 2019-08-22 139.5.218.185

ХҮҮХДЭДЭЭ ХООЛНЫ МӨНГӨ ӨГӨХӨӨС ЯМАРЧ ХҮН ТАТГАЛЗАХГҮЙ. ТӨРӨӨС БОЛОН ЭЦЭГ ЭХЭЭС 50 50 ХУВЬ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2019-08-22 66.181.177.142

Эцэг, эх хоолны мөнгө төлөх нь зөв шүү. 90ээд оны хүнд үед бүгд ажилгүй байсан ч хүүхдийн хоолны мөнгөө олох гэж зүтгэдэг, яаж ийгээд төлдөг байсан. Ядаж хүүхдийнхээ хоолны мөнгийг олъё гэж бодох байлгүйдээ. Бас мөнгөө төлсөн хүмүүс амт, чанартай хоол шаардаж хянах эрхтэй.

Avatar

zochin 2019-08-22 203.91.115.245

Цэцэрлэгийн хүүхдийн хоолыг заавал өөрчлөх ёстой. Мөнгө аваад бахь байдгаараа байх юм бол хэцүү тэмцэл болох байх шүү. Төрийн цэцэрлэг хүүхдэд юм заахдаа сайн хоол өгөхдөө муу, хувийн цэцэрлэг хоол өгөхдөө сайн толгойд нь юм хийхдээ нойл байдаг нь тов тодорхой үнэн

Avatar

Зочин 2019-08-22 202.126.89.80

Demjine. Arai bas deer hool ideg

Avatar

Jasmine 2019-08-22 64.119.22.128

Etseg eh ni ur huuhdee tejeeh uuregtei 50 huviig etseg eheer ni tuluulj huuhdin hool hunsig chanarjuulj hyanaltig tavij bh heregtei

Avatar

Зочин 2019-08-22 66.181.167.190

tishte etseg ehchud mngiig ni ogdg bmar bn shim tejeelte hool huns ogmor bn oorsdo idej uuhara hden zuugaar ni ogod bdg tsetserlgiin huuhdinhe hooliig daahad bol neeh zowood bh um bhku blgvde

Avatar

Зочин 2019-08-22 66.181.184.153

76 gushuud ulsiin mungu tatvariin munguur tansaglaj uren taran hiihiin orond mongoliin ireeduin huuhduudiin tuluu gargah zardlaa gargah heregtei bh

Avatar

иргэн 2019-08-22 202.126.88.193

Хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхээс авах нь зөв.

Avatar

АН ХҮҮ 2019-08-22 103.240.241.110

МАН-г мангартуулж байгаад ХҮҮК ЭБОЛД 2-Н дунд яс хаяж тосонбумбыг хэрүүл эхлүүлсэн одоо цэцэрлэгийн хоолны мөнгө авдаг автобусанд тэтгэвэр грүпийхнийг үнэтэй суудаг болгох малын хөлийн татвартай болгох талаар хөлсний сайт сэтгүүлчдээр мөнгөөр зодоод балбаад байнаа, махыг ыөөндөж аваад дараад байхаар 2020он АН ЯЛНААА

Avatar

Зочин 2019-08-22 64.119.16.229

Мулгуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж