Путин: АНУ эсэргүүцсэн ч “Хойд урсгал 2” төслийг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Путин: АНУ эсэргүүцсэн ч “Хойд урсгал 2” төслийг хэрэгжүүлнэ

Путин: АНУ эсэргүүцсэн ч “Хойд урсгал 2” төслийг хэрэгжүүлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Финляндын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал дээр “АНУ-ын заналхийллийг үл харгалзан, Европ Оросоос хий авах сонирхолтой байгаа учраас “Хойд урсгал 2” төслийг хэрэгжүүлнэ" хэмээн хэлсэн байна.

“Хойд урсгал 2” байгалийн хий дамжуулах хоолой 2019 оны сүүлээр ашиглалтад орох төлөвтэй байгаа аж. Уг хоолой Балтийн тэнгисийн ёроолоор Орос, Германыг холбох юм. Энэ нь Орос, Финлянд, Швед, Дани, Герман гэсэн таван орны эдийн засгийн онцгой бүс, нутаг дэвсгэрийн усаар дамжин Украин, Беларусь, Польш, Зүүн Европ, Балтийн бусад орнуудыг дамжин өнгөрөх аж.

Хоёр шугам хоолой нь тус бүр 27.5 тэрбум куб метр бөгөөд төслийн нийт өртөг 9.5 тэрбум еврогоор үнэлэгдсэн байна. Наймдугаар сарын 16-ны өдөр "Газпром" компани "Хойд урсгал 2" төслийн ажил 73,6 хувийн гүйцэтгэлтэй яваа талаар мэдээлсэн билээ.

Геополитикийн хувьд Вашингтон “Хойд урсгал 2” хийн хоолой барихыг эрс эсэргүүцэж, энэ төслийг хаахын тулд хүчин чармайлт гаргаж буй. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар АНУ энэ замаар шингэрүүлсэн хийгээ Европын зах зээлд нийлүүлэхийг оролдож байгаа ч Оросоос хамаагүй их өртөгтэй юм. Үүнээс гадна АНУ-ын Конгресс хориг арга хэмжээний тухай хуулийн төсөл боловсруулж байгаа аж.

Э.УНДРАХ
Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж