Хөлбөмбөгийн ногоон талбайн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ногоон талбайн эргэн тойронд

Хөлбөмбөгийн ногоон талбайн эргэн тойронд

Бразилын шигшээ багийн тоглогч Ф.Коунтиньо Германы Бавари Мюнхен багтай нэгдлээ. Бавари Мюнхен клуб Бразил хагас хамгаалагчийг 1 жилийн хугацаатай зээлээр авсан бөгөөд зээлийн гэрээ дуусгаад 120 сая еврогоор өөрийн болгох нөхцөлтэй авсан байна. Ф.Коунтиньо Европ дахь карьераа 2010 онд Италийн Интер Милан клубээс эхлүүлж байсан бөгөөд 2012 оны өвөл Английн Ливерпүүл клуб нэгдэж 6 улирал тоглоод 2017 онд Барселона клубтэй нэгдэж байсан. Энэ зун Барселона клуб де Йонг, А.Гризманн нарын тоглогчдыг авчирсан бөгөөд баг нь түүнийг солилцоогоор явуулна гэдгээ мэдэгдээд байсан юм.

Германы Боруссиа Дортмунд клуб 19 настай Англи жигүүрийн довтлогч Ж.Санчогийн гэрээг сунгаж долоо хоногт 190 мянган паундын цалин авахаар болсон байна. Ж.Санчо 2017 онд Манчестер Сити клубын өсвөрийн багаас Боруссиа Дортмунд клубтэй нэгдэж байсан бөгөөд энэ улирлын нээлтийн тоглолтонд Аугусбург багийн хаалганд гоол хийгээд байгаа авьяаслаг тоглогч юм.

Английн Ливерпүүл клубээс чөлөөт агент болж баггүй болоод буй Англи довтлогч Д.Старриж Турк руу явж Трабзонспор клубтэй нэгдэж байна. Өдгөө 29 настай Англи довтлогч Д.Старриж өнгөрсөн улиралд Ливерпүүл клубын төлөө лигийн 18 тоглолтонд оролцож 2 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн. Одоо тэрээр Туркийн хөгжөөн дэмжигч нарт өөрийн бүжгээ толилуулах гэж байна.

Уэльсын шигшээ багийн ахлагч Э.Уилльямс бэртлийн улмаас ирэх сарын 6-д Азербайжан улсын эсрэг хийх шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж чадахгүй болсон байна. 34 настай төвийн хамгаалагч Э.Уилльямс Эвертон клубт данстай ч өнгөрсөн улирал Стоук Сити клубт зээлээр тоглосон. Энэ улирал эхэлснээс хойш багтайгаа нэгдэж чадаагүй байна.

Италийн Рома клуб Английн Челси клубээс жигүүрийн хамгаалагч Д.Заппакостаг улирал дуустал зээлээр тоглуулахаар болсон байна. Итали хамгаалагч Д.Заппакоста 2010 оноос нутгийн Исола Лири багаас мэргэжлийн замналаа эхлүүлж 2017 онд Английн Челси клубтэй нэгдэж байсан. Англид ердөө 2 улирал болоод нутаг буцлаа.

АНУ-ын хөлбөмбөгийн Мэйжор лигт 2022 оноос Сент-Луис хот багтай болж байна. Өдгөө 24 багтай Мэйжор лиг ирэх улиралд Интер Майми, Нэшвилл багууд шинээр орж байгаа бол Техас мужийн Остин хот 2021 онд мөн багтай болж байна. Тэгвэл Мэйжор лигийн 28 дахь багаар Сент-Луис хотын Сент-Луис баг багтаж байна. Дашрамд дурьдахад АНУ-ын хөлбөмбөгийн Мэйжор лигийн 2019 оны улирлын тоглолт ирэх 10 сарын 7-д өндөрлөж плэй-оффын тоглолт эхэлнэ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж