Пентагоны тэргүүн Марк Эспер: Ким Жон Унд итгэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Пентагоны тэргүүн Марк Эспер: Ким Жон Унд итгэхгүй байна

Пентагоны тэргүүн Марк Эспер: Ким Жон Унд итгэхгүй байна

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер лхагва гаригт /2019.08.21/ Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Fox news"-т ярилцлага өгөхдөө “Шинжээчид Хойд Солонгосын төрийн тэргүүн цөмийн зэвсгээсээ ангижрах алхам хийнэ гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэж байгаа ч түүнийг үл харгалзан бид үйл явдал хэрхэн өрнөхийг харах шаардлагатай” гэсэн байна.

Түүнээс Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд итгэж байна уу гэж асуухад тэрбээр "Үгүй" хэмээн хариулаад, цөмийн зэвсгээс ангижрах “амлалт”-ыг нь цаасан дээр баталгаажуулах хэрэгтэйг онцолжээ. АНУ-ын албаны хүн, Сингапурт болсон сүүлийн дээд хэмжээний уулзалт дээр Ким Жон Ун цөмийн зэвсгээс ангижрахад бэлэн байгаагаа илэрхийлснийг дурджээ.

Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Хойд Солонгос цөмийн зэвсгийн асуудалд анхаарал хандуулж буй бөгөөд Вашингтон эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалсан тохиолдолд Ким Жон Ун цөмийн зэвсгээс ангижрах амлалтаа биелүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: NK-NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж