Ухарч урсах ертөнцөд бурхан бол чөтгөр

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Ухарч урсах ертөнцөд бурхан бол чөтгөр

Баас
бөгс рүү буцаж ороод тэгээд ходоодны өөдөө яваад амаар хорхогны зөөлөн
мах болоод буцаж гарч ирнэ. Дэлхийн татах хүч биш дэлхийн түлхэх хүч
далавчыг зовооно, шувуу нисэх гэж ядрахгүй буух гэж зүдрэнэ.

Хүн төрөлхтөн компьютерийг мартана, сансарт ниссэнээ мартана,
Сталиныг мартана, Индианчуудыг мартана, Америк тивийг мартана. Нээсэн
нээлт болгоноо нэг нэгээр нь мартах хүмүүс юунд ч санаа үл зовон
амьдрахын цагт таталцлын хуулийг марталгүй үлдсэн сүүлчийн хүний толгой
дээрээс алим үсэрч модонд наалдсан.

Наятай өвгөн наймтай бацааны ач хүү, үхэл төгсгөл биш ЭХЛЭЛ.
Хүмүүс бүтээхийн төлөө биш нураахын төлөө аж төрөн сууна. Тероруудын
барьцаалсан онгоц ихэр хоёр цамхагийг үүсгэсэн сперматазойд мэт.

Голын ус дээшээ урсана, шалбаагнаас борооны дуслууд үсрэн гарч
хурын үүлнээ очно. Үд дундаас жаран минут өнгөрөхөд богино зүү 11-ийг
заана, цаг хугацаа ухарч явна. Бичсэн зүйлс чинь үсэг үсгээрээ
арчигдана.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж