"Жижиг дэлбэрэлт 10 км дотроо аюултай" | News.MN

"Жижиг дэлбэрэлт 10 км дотроо аюултай"

"Жижиг дэлбэрэлт 10 км дотроо аюултай"

"Жижиг дэлбэрэлт 10 км дотроо аюултай"

13.30 цагт:

ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан. Дэлбэрэлтийн дараа химийн бодис, цацрагийн туяа хэвийн хэмжээнд байгаа хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байсан ч өчигдрөөс эхлэн цацрагт идэвхтэй үүл Төв Азийн нутаг дэвсгэр рүү орж ирж буй талаар дэлхийн хэвлэлүүд шуугиж эхэлсэн.

Монгол Улс ОХУ-тай хил залгаа оршдог. Тиймээс үүлээр дамжин химийн бодис орж ирэх магадлалтай хэмээн иргэд цахим орчинд анхааруулга бичсээр байна. Бид уг мэдээлэл хэр баттай вэ гэдгийг тодруулах зорилгоор мэргэжлийн хүмүүстэй холбогдлоо.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа “Цацраг идэвхит үүл Монгол Улсаар дамжлаа гэхэд аюулын хэмжээнд хүрэхгүй. Жижиг хэмжээний дэлбэрэлт 10 км дотроо аюултай байдаг бол том хэмжээний дэлбэрэлт 1000 км газар түгэх аюултай. ОХУ-д болсон дэлбэрэлт Монгол Улсаас 5000 гаруй км-ийн зайд болсон учир бидэнд аюулгүй” гэсэн хариулт өгсөн бол  "Мон атом" төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал Ц.Дамдинсүрэн "Цацраг идэвхит бодис агаар мандлаар дамждаг. Хэрэв салхи баруун хойноос чиглэлтэй байвал Монгол руу дамжих боломжтой" гэлээ. 

Цацраг идэвхит бодисын хэмжээг хянадаг өөр нэг газар бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Тиймээс бид Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Ш.Сандаг-Очиртой холбогдов. Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд хяналтын төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар бүртгэл дээр цацрагийн тооны түвшин нэмэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Манайх хотын хэмжээнд хяналтаа тавиад явдаг" гэсэн юм.

Монгол Улсын 21 аймаг, хилийн 15 боомт дээр цацрагийн хяналтын төхөөрөмж 24 цагаар ажилладаг байна. Тиймээс энэ талаар урьдчилсан сэргийлэх мэдээлэл авч болдог аж. Ус цаг уур орчны шинжилгээний газар ирсэн мэдээллээ Байгаль орчин хэмжилзүйн газарт өгдөг байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын цацраг, хөрсний инженер Б.Эрдэнэбилэг "Аймгуудын цаг уур, орчны шинжилгээний албанаас надад өдөр бүр хяналтын мэдээллээ өгдөг. Одоогийн байдлаар цацрагийн түвшин ихэссэн мэдээлэл ирээгүй" гэв.

Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр "2019 оны наймдугаар сарын 8 –ны өдөр ОХУ-ын Архангельск мужийн Нёнокса суурины ойролцоо болсон ослоос үүдэлтэй хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл ихээхэн цацагдаж байгаа ч албан ёсны эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн бүс нутгийн цацрагийн хэмжээ хэвийн байгаа ажээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн юм.

МОНГОЛ УЛСАД ЦАЦРАГИЙН ТҮВШИН ИХСЭЭГҮЙ, ХЭВИЙН ХЭМЖЭЭНД БАЙНА

Цөмийн энергийн комиссоос "Монгол Улсад цацрагийн түвшин ихсээгүй, хэвийн хэмжээнд байна" гэсэн мэдээлэл өгөөд байна.  Дараах мэдээлэл нь өчигдрийн /2019.08.21/ хэмжилтээр гарсан үр дүн юм.

Монгол улсын гадаад орчны цацрагийн хэмжилтийг нийслэл болон аймгийн нийт 35 цэгт хийж гүйцэтгэдэг бөгөөд 2019 оны 8 дугаар сарын хэмжилтийн дүнгээс үзэхэд цацрагийн түвшин ихэссэн тохиолдол ажиглагдаагүй ба хэвийн хэмжээнд байна.

Ц.АРИУНЗАЯА


Агаарт цацраг идэвхит бодис тархсаныг ОХУ нууж байна уу? 

12.35 цагт 

ОХУ-ын баруун хойд Архангельск мужид орших цэргийн баазад пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийг турших үеэр хөдөлгүүрт гал гарч, улмаар дэлбэрэн ослын улмаас цөмийн эрчим хүчний таван мэргэжилтэн нь амь үрэгдсэн харамсалтай хэрэг энэ сарын 8-нд болсон. Уг дэлбэрэлтийн дараа цэргийн баазын ойролцоох хотод цацраг туяаны хэмжээ огцом нэмэгдсэн талаар мэргэжилтнүүд мэдээлж байсан ч тус улсын эрх баригчид үүнийг эрс үгүйсгэсээр байгаа юм.

Тэгвэл дээрх дэлбэрэлтийн улмаас цацрагт идэвхит бодистой үүл салхины чиглэлийн дагуу Төв Ази, Монгол руу нүүн орж ирж байгаа талаар хэвлэлүүд бичиж эхэллээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногийн эхээр Францад айлчлах үеэр дээрх дэлбэрэлтийн талаар асуусан сэтгүүлчдийн асуултад “Бүх зүйл хэвийн байгаа. Цацраг идэвхит бодис тархсан зүйл байхгүй” хэмээн эрс няцаасан юм.

Гэхдээ дэлбэрэлтийн дараахан цацраг бодисын хэмжээг хянаж байдаг дөрвөн станц тодорхойгүй шалтгаанаар ажиллахаа больж, дэлхий даяар байрлуулсан 300 гаруй хяналтын станцын тусламжтайгаар цөмийн зэвсгийн туршилтыг бүртгэж байдаг CTBTO /Цөмийн туршилтыг хориглох гэрээний байгууллага/ -д мэдээлэл ирэхээ байсан нь хачирхалтай байгаа юм.

Уг хараат бус байгууллагын станцууд нь агаар мандал дахь цацраг идэвхит бодисын хэмжээг хянаж байдаг бөгөөд цөмийн зэвсгийн туршилт болсон эсэхийг батлах гол төхөөрөмж ажээ. Мөн эдгээр станцуудыг ОХУ-ын Батлан хамгаалах яам давхар хянадаг аж.

Нэгэнт тухайн дэлбэрэлтийн талбайд байгаа станцууд ямар нэгэн байдлаар ажиллахгүй байгаа учир агаарт тархсан бодисыг шинжлэх хамгийн боломжтой газар нь Монгол болон Хятадын хойд нутагт байрладаг хяналтын станцууд аж. Гэтэл ийм төрлийн мэдээллийг зөвхөн CTBTО-ын гишүүн улс орнууд хоорондоо солилцох эрхтэй байдаг учир Монголоос энэ талаар мэдээлэл авах боломжгүй байгаа гэж мэдээлэлд дурджээ.

Мөн дэлбэрэлтээс хэд хоногийн дараа тухайн дэлбэрэлт болсон газрын ойролцоох тосгоны иргэдийг тодорхойгүй шалтгаанаар нүүлгэн шилжүүлэх гэж байна гэдэг мэдээлэл гарсан. Гэвч маргааш нь тус тосгонд цэргийн томоохон сургуулилт явуулах гэж байгаад цуцлагдсан учир тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэхээ больсон хэмээн өмнөх мэдээллээ үгүйсгэсэн юм. Бас тосгоны иргэд эмийн сангаас цацраг туяаны нөлөөг бууруулах үйлчилгээтэй иодыг олноор авч байгаа тухай албан бус эх сурвалжууд мэдээлээд байв. Үүнээс гадна ослын газар ажилласан эмч нарын биеийн байдлыг Москвад авчирч хянуулсан ба эмч нартай болсон үйл явдлыг нууцлах гэрээ байгуулсан хэмээн TASS мэдээлж байсан билээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-22 124.41.67.231

пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийг турших үеэр гэж байна. цацрагтай ямар ч холбоогүй тайван байцгаа

Avatar

Зочин 2019-08-22 64.119.20.7

Монголчууд тэгээд 14 хоногийн дараа меерелдеж байгаа юм уу? ха ха ха ха ха

Avatar

Хахаха 2019-08-22 66.181.188.43

Хаа байсан 8-нд болоод онгоороод мэдээлээд, шижлээд байхад юу ч дуугараагуй байж одоо ингэж тэнэгтэх хэрэг юун?! News.mn?

Avatar

Зочин 2019-08-22 202.9.42.134

оросууд нууж буй нь илт байна

Avatar

Чернигов мужид Чернобылийн АЦС байдаг. 2019-08-22 202.131.245.243

Монголын дэлгүүрийн лангуугаар л дүүрэн о'крайны Чернигов мужид үйлдвэрлэсэн хүнс байна. Монголчууд бүгдээрээ л амаа олохгүй идэж байгаа биз дээ? "Roshen" чихэр, шоколад, мармелад, "President" масло, сырь, майонез, "iчня" молоко, какао, майонез, …… гэх мэт. Яагаад хямд байдаг вэ? Чернигов мужид хяналт шалгалтгүй, татваргүй шахуу байдаг. Яагаад гэвэл тэнд цөмийн осол болсон Чернобылийн АЦС байдаг. Ойлгов уу, үхрүүд ээ?

Avatar

1111111 2019-08-22 202.126.88.68

President маслыг Украинд уйлдвэрлэдэггуй шуу дээ. Хажуу талын мэдээлэлийг нь харсан бол Францын Лакталис компанид уйлдвэрлэсэн гэж байгаа. Рошен чихэр ч гэсэн гарал уусэл нь Украин мон боловч Чернобылийн станцтай ямарч холбоогуй

Avatar

Зочин 2019-08-22 64.119.20.7

Чи тэгээд Порошенкод итгээд байгаа юм уу? Аааааааа ха ха ха ха ха

Avatar

Зочин 2019-08-22 202.131.245.243

Тэр чинь масло биш маргарин.

Avatar

Зочин 2019-08-22 202.131.245.243

Бүгдээрээ л Фүкүшимагаас орж ирсэн хямд Приус унацгааж байж нэг их орилолдож гэнэ дээ? кккккккк

Avatar

Зочин 2019-08-22 202.131.245.243

Фүкүшимад юу болсныг бүгдээрээ санаж байгаа биз дээ? ккккккккккккк

Avatar

Зочин 2019-08-22 202.126.89.80

Хоер дахь Чернобыль. Оросууд нууж байгаад л балардаг шүү

Avatar

Зочин 2019-08-22 202.131.245.243

За, яасан? Ченобылийн тухай кино үзчихээд л хийрхэцгээж байна уу? Зэрэг зэрэг мөөрөлдөөд л, айн? Үхэрнүүд мөөрцгөө, мөөрцгөө. ккккккккккккккк

Avatar

Зочин 2019-08-22 202.126.89.80

энэ нэг Оросын тролл байнга нэтэд сууж Оросоо хамгаалах юмаа. Арчаагүй шаар шүү

Avatar

Зочин 2019-08-22 202.131.245.243

Шандунгаас шаахайгаа үүрч орж ирсэн муу хар нүцгэн гуйлгачин чи нутаг руугаа зайлаарай.

Avatar

Зочин 2019-08-22 49.190.155.175

Оросууд путинг зайлуулж шинэ хүмүүс гаргахгүй бол сүйрч дууслаа

Avatar

1 2019-08-22 202.131.230.90

ЕЛЦЭНТЭЙ ОРОСЫН ТУХАЙ СОНСОЖ БАЙГААГҮЙ ХҮН ЮМУУ ЧИ пУТИН ОРОСЫГ ОДОО Ч АВАРЧ БАЙГАА

Avatar

Путиний аюул 2019-08-22 64.119.21.49

оросын цацрагт идэвхийг бүртгэдэг 4 станц яагаад гэнэт зогссон бээ яагаад одоо хүртэл оросууд нуугаад байгаан оросын хэвлэл мэдээлэл интернет Путиний хяналтанд байдгийг санаарай …

Avatar

Зочин 2019-08-22 202.55.191.130

лаагаа бариад, гэрт хөдөө гараад , ойр хавьдаа 100 айл дундаа нэг лам хувцастай гар суулгацан байхад атомын бөмбөг ч байсан яах ч үгүй

Avatar

Зочин 2019-08-22 203.169.49.124

Ийм л мал байгаа юм даа. Наадам.
Мах. Архи. Мал байхад боллоо гэдэг хүмүүс олширсоор л байна.

Avatar

Зочин 2019-08-22 183.177.100.4

haa baisiin orsiin baruun hoino bolood bgaag uhsendee naash n tataad bgaan. Chenobyl uzeed durdee ortsgoogood bhiin s*** l daa

Avatar

Цөмийн энергийн комиссын ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа 2019-08-22 202.131.245.243

Монгол Улсад цацраг идэвхт үүл орж ирсэн ч юм уу, норм түвшин ихэссэн зүйл ажиглагдаагүй.
Цацрагийн түвшин, хэмжээ хэвийн түвшинд байгаа.

Зарим сайт болон твиттэр хуудсаар яриад байгаа нь хэрэв тэнд дэлбэрэлт болсон бол цацраг идэвтх бодис ямар байдлаар тархах вэ гэдгийг компьютерын программаар хийж харуулсан зураглал, бичлэг төдий юм.
СTBTO гэх цөмийн туршилтыг хянадаг байгууллагаас твитерр хуудсаараа дамжуулан “Энэ бол компьютерын загвар, кодны бичлэг. Энэ нь цацраг идэвхт бодисын бодит тарха

Avatar

Ц.Оюунгэрэл бол Монгол Улсын иргэн биш. 2019-08-22 202.131.245.243

Гадаад нөхөртэй урвагч тагнуул Ц.Оюунгэрэл Бат инженер гэх дүүтэйгээ хамтран нийгмийн сүлжээнд зориудаар худал мэдээлэл тарааж, олон нийтийг цөмтэй холбоотой айдасд автуулах нь хэнд ашигтай байх уу?

Avatar

Зочин 2019-08-22 66.181.161.41

8 августа на полигоне Минобороны России произошел взрыв при испытании жидкостной реактивной двигательной установки. Российский Гидрометцентр обнародовал информацию: после взрыва в Северодвинске уровень радиации превысил норму в 4-16 раз. Позже исполнительный секретарь Организации Договора о всеобъемлющем запрещении ядерных испытаний Лассина Зербо опубликовал данные, согласно которым радиоактивные частицы после взрыва могли достичь Казахстана. Это предположение вызвало большой резонанс!

Avatar

Yu gesenbug ve 2019-08-22 202.126.89.114

Mergejliin hynaltiin erunhii gazar zuvhun ulaanbaatariig hyanagag genuu ulsiinhaa hemjeend hynadagui yum uu, sonin yum ih bhiinaa neeree

Avatar

Монгол 2019-08-22 202.126.89.114

Энэ тоглоом биш шүү хүмүүсээ, орос чадахгүй байж туршилт хийгээд л. Баагаа дааж чаддаг байж туршилт хийнэ үү.

Avatar

БАРУУНААС ХАХА 2019-08-22 66.181.161.71

ХАХА салхи яаж баруунаас хойшоогоо салхилдаг байна аа. ЦӨМийн физикч гэнэ шүү. Эхлээд зүг чигээ ялгаж сураа. Сэтгүүлч нь хүртэл таарч дээ.

Avatar

Зочин 2019-08-22 203.217.139.225

Монголын хойд хил дагууд оросын цөмийн хаягдлын өчнөөн олон агуулах байдаг. Сибирск, Зеленогорск, Залесово гээд маш олон аюултай агуулахууд бидний салхин талд байдаг.

Avatar

Зочин 2019-08-22 202.21.108.234

Яг хажууд нь байгаа Норвеги, Финланд цацраг идэвх тархаагүй гээд мэдээлчихсэн байхад л хардах дон туссан аятай л нэг юм аа мэдээлээд, орчуулгын хэрэггүй мэдээнээс болоод манай хэдэн мэдлэггүй нөхдүүд өөрсөд дээрээ тусгаж аваад бүтэхгүй ээ.

Avatar

асдө 2019-08-22 202.21.108.137

мангар минь салхи баруун талаас зүүн тал руу үлээдэг юм. мал

Avatar

Зочин 2019-08-22 202.21.108.234

Хаанаас гарч ирсэн орк вэ. Чинийхээр салхи зүүнээс баруун руу салхилдаггүй хэрэг үү? Өөр бусад зүг рүү? Ямар гээчийн мэдлэггүй хүүр вэ. Чинийхээр Чернобылийн дэлбэрэлтийн дараа яагаад баруун Европ руу, бүүр хойшоо Скандинавын орнууд руу тархсан байх вэ, үмбүү?

Avatar

Зочин 2019-08-22 66.181.161.41

Чи Оросыг улайран өмөөрөөд сандраад байгаа хаанахын юун этгээд вэ?? Монгол Улс газар зүйн байршлын хувьд баруунаас болон баруун хойноос салхилдаг тогтоцтой учраас ОХУ-ын нутгаас Монголд үүлээр дамжин цацраг орж ирэх өндөр магадлалтай!!! Харин ОХУ-ын баруун болон баруун хойд талд байдаг хойд Европын орнуудад салхины чиг өөр байдаг байж магадгүй юм!!??

Avatar

Зочин 2019-08-22 202.21.108.234

Оросыг сандарч өмөөрсөн юм алга. Архангельскийн яг дэргэд байдаг Финланд огт тоохгүй байхад хаа байсан 5000 км цаана байгаа монголчууд энд орк царайлж байгаад сандрах хэрэггүй гэж мэдээлэл өгч байна. Чернобыль Финландаас ердөө 1000хан км ойрхон газар. Өөрөөр хэлбэл бүх Европ Чернобылийн цацрагт хорсдон хэрнээ яагаачгүй л байна. Ямар ч нөхөн төлбөр шаардаагүй. Сандраагүй. Өөрөөр хэлбэл хорсдон зүйлгүй гэсэн үг. Харин энэ сайт яах гэж ийм сүржигнэсэн мэдээлэл цацаж байгаад гайхаж байна.

Avatar

Зочин 2019-08-22 96.49.236.110

Норвегил аль хэдийн цацраг мэдрэгдээд эхэлсэн гэж хэд хоногийн өмнөөс мэдээлсэн

0 0
Avatar

Зочин 2019-08-22 202.21.108.234

Норвеги дэлбэрэлт болсны дараа –12 ны хоорондох дээжинд бага хэмжээний иод илэрсэн. Гэхдээ энэ нь яг Архангельскийн дэлбэрэлтээс үүдэлтэй үгүй нь тодорхойгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл Финланд, Шведүүд сүржигнээгүй байхад дутчих тэгэх үү?

0 0
Avatar

Зочин 2019-08-22 64.119.20.7

Цацраг идэвхэт бодис салхигуй байсан ч агаараар тархдаг юм шт. кккк

Avatar

Зочин 2019-08-22 188.63.166.135

Erguu g**** ve. Bas hulmas Orosiin uzel surtald avtchihsan gichiii bna

Avatar

Зочин 2019-08-22 202.131.245.243

элбэгдоржийн нус цэг эмээ нь сайт шар хэвлэлийн шар мэдээ орчуулдаг болоо юу?

Avatar

Зочин 2019-08-22 66.181.183.20

manaid tegeed teriig ni hemjdeg uym bhgui yu

Avatar

Зочин 2019-08-22 103.229.176.130

маниус тэгвэл юу ч мэдэхгүй сууж байгаад хордох юм биш биз ?

Avatar

Зочин 2019-08-22 49.0.212.245

Бага оврын цөмийн дэлбэрэлт болчиж

Avatar

Зочин 2019-08-22 64.119.21.49

тэр 4 дөрвөн станц чинь Цацраг идэвхит бодисыг мэдрээд гал хамгаалагч шиг шатсан эсвэл оросууд нуух гэж унтраасан

Avatar

Зочин 2019-08-22 202.21.97.90

odoo boroo noor garj bolku ni dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж