Залуучуудын дунд Никель Ганбаа нэрээрээ алдаршсан Г.Дашням гэх залуу 2011 онд “Никель Ганбаа” брэндийг үүсгэн байгуулж, унадаг дугуй, мопедийн үйлдвэрийг туршилтаар хийж эхэлсэн билээ. Санаачлагыг нь хотын захиргаа дэмжсэнээр Г.Дашням 2018 оны долдугаар сард түрээсийн дугуйн үйлчилгээ болох “Ubike” төслийг эхлүүлсэн. Түрээсийн дугуйн үйлчилгээ хэрэглээнд нэвтрээд нэг жил болж байгаа хэдий ч дугуйг хулгайлах, эвдлэх зэрэг тохиолдлууд гарсаар байгаа аж. Өнгөрсөн жил 200 дугуйг түрээсэнд гаргасан бол энэ жил цөөрч 100 дугуйг түрээсэнд гаргажээ. Учир нь дугуй түрээсэлсэн хүмүүс зориулалтын паркт дугуйгаа ховор байрлуулдаг, түүнийг нь далимдуулж хулгайлах явдал ихэссэн талаар тэрбээр ярилцлагадаа онцолсон байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ