Монгол Улс Коосэн загварын сургуулиудыг хөдөө орон нутагт нэмж байгуулна | News.MN

Монгол Улс Коосэн загварын сургуулиудыг хөдөө орон нутагт нэмж байгуулна

Монгол Улс Коосэн загварын сургуулиудыг хөдөө орон нутагт нэмж байгуулна

Монгол Улс Коосэн загварын сургуулиудыг хөдөө орон нутагт нэмж байгуулна

Монгол Улс болон Япон улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн эрэлтийг богино хугацаанд хангах, аж үйлдвэрийн салбарын хөгжлийн тэргүүн эгнээнд зогсох инженер, технологийн өндөр мэдлэг, практик дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Япон Улсын Коосэн сургуулиудтай хамтран Коосэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Японд 1962 оноос хойш байгуулагдан залуу инженерүүдийг бэлдэж ирсэн Коосэн сургуулиудыг удирдан чиглүүлдэг байгууллага болох Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Монгол талын тэргүүнээр  НИТХ-ийн Төлөөлөгч доктор Цагааны Байгалмаа ажилладаг бөгөөд энэ сарын эхээр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн А.Ундаа нарын Япон хийсэн албан айлчлалын бүрэлдэхүүнд тэрбээр орж ажиллажээ.

Албан айлчлалын явцад Япон улсын Боловсролын Яамны сайд ноён Шибаяма,  Жайкагийн дэд ерөнхийлөгч хатагтай Сузуки, ЯҮТХ-гийн ерөнхийлөгч ноён Танигучи нартай уулзаж Монголд япон загварын Коосэн технологийн боловсролыг хөгжүүлэхэд нь үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, цаашид Монгол улсад Коосэн загварын сургуулиуд нэмж байгуулах, ялангуяа хөдөө орон нутагт шинээр байгуулах, одоо байгаа сургуулиудыг агуулгыг бэхжүүлэх ярилцжээ.

Япон загварын Коосэн технологийн коллежийн тухайд есдүгээр анги төгссөн хүүхдийг инженерийн мэргэжлээр элсүүлэн, таван жилийн хугацаанд бүрэн дунд ерөнхий боловсролоос гадна инженерийн мэргэжлээр онол, туршлага дадлагыг эн тэнцүү эзэмшүүлэхийг зорьдог онцлогтой юм.

Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн монгол дахь тэргүүн Ц.Байгалмаагийн хувьд анх япон улсад Токиогийн Технологийн Коллежид Японы ЗГ-ын тэтгэлгээр суралцаж төгссөн Коосэн төгсөгч бөгөөд, дараа нь Японы үндэсний их сургуульд  хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр доктороо хамгаалан, улмаар Япон улсын төслүүдэд судлаач эрдэмтэн, Японы Шизуокагийн Их Сургууль, Хамацүгийн Анагаахын Их Сургууль, АНУ-ын Харвардын Их Сургуулийн Анагаахын Их сургуульд судлаач багш зэрэг инженерийн чиглэлээр ажиллаж байсан.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж