17 кг дэрэвгэр жиргэрүүг БНХАУ руу нэвтрүүлэхийг завджээ | News.MN

17 кг дэрэвгэр жиргэрүүг БНХАУ руу нэвтрүүлэхийг завджээ

17 кг дэрэвгэр жиргэрүүг БНХАУ руу нэвтрүүлэхийг завджээ

17 кг дэрэвгэр жиргэрүүг БНХАУ руу нэвтрүүлэхийг завджээ

Гашуунсухайт боомтын Хүнсний чанар стандартын улсын байцаагч нар наймдугаар сарын 15-ны өдөр шалгалт явуулжээ.   Шалгалтаар нүүрсний экспортын  0771 ӨМА улсын дугаартай Лхас транс компанийн тээврийн хэрэгслээс  17 кг дэрэвгэр жиргэрүү  илрүүлсэн байна. Нэг килограммаар тус бүрд нь уутлан гадуур нь уутанд хийж нүүрсний дээд талд ил тавьсан байжээ. Улмаар жолооч Б-д зөрчлийн хэрэг нээж, бүртгэл явуулж прокурорт санал хүргүүлэн Ханбогд сумын цагдаад шилжүүлэн өгсөн байна.

Дашрамд дурдахад, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны  нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл таван  жилийн хугацаанд хориглох шийдвэр гаргасан юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-22 64.119.19.195

ЭНЭ ЮУ Ч БИШ ШҮҮ ДЭЭ. ХАМАГ БАЯЛАГ МААНЬ ХИЧНЭЭН 1000 ТОННООРОО ГАРЧИХААД БАЙГАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж