Япон: АНУ-тай хэлэлцээ хийсэн ч хүндрэлтэй хэвээр байна | News.MN

Япон: АНУ-тай хэлэлцээ хийсэн ч хүндрэлтэй хэвээр байна

Япон: АНУ-тай хэлэлцээ хийсэн ч хүндрэлтэй хэвээр байна

Япон: АНУ-тай хэлэлцээ хийсэн ч хүндрэлтэй хэвээр байна

Японы Эдийн засгийн сайд Тошимицу Мотеги Токио, Вашингтоны хоёр талын худалдааны хэлэлцээрт дутагдалтай асуудал байсаар байна гэж өнгөрсөн лхагва гаригт /2019.08.21/ мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээр "маш хүнд байсан" гэж тодорхойлсон байна.

Тошимицу Мотеги Худалдааны төлөөлөгч Роберт Лайтигизертэй уулзахаар Вашингтонд айлчилж буй бөгөөд хөдөө аж ахуй, автомашин зэрэг хоёр талын худалдааны зөрүүг багасгахад анхаарч байгаа аж. Тэд Токио, Вашингтоны худалдааны асуудлаар өнөөдөр /2019.08.22/ үдээс хойш дахин хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.

Мотеги Лайтигизертэй хийсэн уулзалтынхаа дараа сэтгүүлчдэд хандан "Сайд нарын түвшинд шийдвэрлэх асуудлууд нэлээн нарийссан. Бид хэлэлцүүлгийг хурдасгаж, үр дүнд хүрэхийн тулд үлдсэн асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон" гэж ярьсан байна. Энэхүү хэлэлцээ нь Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын энэ амралтын өдрүүдэд Францад болох G7 дээд хэмжээний уулзалтын үеэр хийх уулзалтад чиглэгджээ.

Э.УНДРАХ
Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж