Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Бразилын шигшээ баг | News.MN

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Бразилын шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Бразилын шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Бразилын шигшээ баг

Бразил улс болон багийн спортоор үеийн үед хүчирхэг байсаар ирсэн. Ялангуяа хөлбөмбөг болон волейболын шигшээ багууд нь олимп, дэлхийн аваргад тогтмол медалийн тааварт явдаг бол сагсан бөмбөгийн шигшээ баг нь ч нэг их дутахгүй. Бразилын сагсан бөмбөг ХХ зуунд хүчтэй байсан бөгөөд олимпийн наадмаас 3 хүрэл, ДАШТ-ээс 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байсан. Харин шинэ мянган гарснаас хойш Бразилын сагсан бөмбөгийн шигшээ багийн амжилт нь бага зэрэг буурсан. XXI зуун гарснаас хойш олимпийн наадамд 2012 онд 5-р байр, ДАШТ-д 2014 онд 6-р байранд орсон нь хамгийн өндөр амжилт болоод байгаа.

Энэ жилийн ДАШТ-д оролцох шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнээ Бразилын шигшээ багийн дасгалжуулагч, Хорват мэргэжилтэн А.Петрович зарлаад байна. А.Петровичийн баг нэлээд ахмад талдаа орох баг бөгөд өдгөө 39 настай А.Гарсиа, 37 настай А.Варежао, Л.Барбоса нарын тоглогчид багтсан. Магадгүй гараанд гарах тоглогчид нь насны хувьд ахимаг байгаа нь тэдний амжилтыг хойш татах шалтгаан болж болох юм. НБА-н аварга, экс Кливлэнд Кавальерс багийн тоглогч асан А.Варежао, А.Гарсиа нар гарааны бүрэлдэхүүнд багтсан байгаа. Бразилын шигшээ багийн хувьд хэсгийн тоглолтондоо Грекийн эсрэг хийх тоглолт тэдний хувьд том шалгалт байх болно. Харин Монтенегро болон Шинэ Зеландын шигшээ багийн эсрэг тоглолтонд хожил авах боломжтой.

Бразилын шигшээ баг Америкийн бүсээс эхний шатанд Венесуэл, Чили болон Колумбын шигшээ багуудтай багтан 5 хожил, 1 хожигдолтой хэсгийн 2-р дараагийн шатанд шалгарсан. Америкийн бүсийн II шатанд Канад, Венесуэл, Чили, БНДоминикан болон Виржиний арлуудтай өрсөлдөн хэсгээс 3-р шалгарч Хятадыг зорих эрхээ авсан. Ер нь Бразилын шигшээ баг дэлхийн аваргын урьдчилсан шатанд тийм ч гялалзсан тоглолт үзүүлж чадаагүй.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-22 103.14.36.18

Varejao NBA araga bish

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж