АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны нөөцийн газар болон төв банкны даргыг бодлогын хүүгээ бууруул хэмээн дарамт шахалт үзүүлэв. Холбооны нөөцийн газрын бодлого нь АНУ-ын эдийн засгийн өсөлтөд саад болж, улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг бууруулж байна хэмээн Трамп өнгөрсөн лхагва гаригт /2019.08.21/ мэдэгджээ.
Тэрбээр "Бид зээлийн хүү доогуур байгаа олон улстай өрсөлдөж байна. Зээлийн хүүгээ бид тэднээс доогуур байлгах ёстой" гэж хэлжээ. Холбооны нөөцийн бодлогыг удаа дараа шүүмжилж Трампын хэлсэн үг нь АНУ, Хятад хоёрын хоорондох худалдааны дайн АНУ-ын эдийн засагт нөлөөлж, 2020 оны арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болзошгүй хямралыг өдөөж магадгүй гэсэн болгоомжлол төрүүлж байгаа аж.
Энэ жил Миннеаполисын Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Нел Кашкари Холбооны нөөцийн газрын мөнгөний бодлогын зөвлөлд саналаа өгөхгүй байгаа боловч Төв банк дахь бодлогын хүүгийн хэлэлцүүлэгт оролцдог. Дэлхийн эдийн засаг саарсан тул Холбооны нөөцийн газарт удирдамжийг ашиглахыг уриалав хэмээн лхагва гаригт /2019.08.21/ "Financial Times” сонин уламжилжээ.
Э.УНДРАХ
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ