Жүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Францын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Францын шигшээ баг

Олимпийн хошой, ДАШТ-ий 4 удаагийн аварга Д.Дуйе, олимп, дэлхийн аварга С.Новак,  М.Рестоу, С.Ванденэнде, олимпийн аварга, ДАШТ-ий 3 удаагийн аварга Л.Декосс, олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой аварга Ж.Эман. Эдгээр нэрс бол дэлхийд нэрээ дуурсгасан Францын жүдо бөхийн шилдэг тамирчид. Франц улсад жүдо бөхийн спорт өндөр түвшинд хөгжсөн бөгөөд өдгөө Т.Рине, С.Маре, К.Агбеньену, Э.Андеоль, О.Чёмео нарын шилдэг тамирчид хүчтэй өрсөлдөгчид байсаар байна. Францын жүдочид ДАШТ-ээс 100 давсан медаль хүртсэн 3 улсын нэг бөгөөд 56 алт, 36 мөнгө, 79 хүрэл медаль хүртсэн амжилттай. Энэ удаагийн Японд болон ДАШТ-д мөн Францын шигшээ баг бол хүчтэй өрсөлдөгчид байна. Гэхдээ энэ удаагийн шигшээ багт домогт тамирчин Т.Рине багтаагүй. Дэлхийн аваргад 17 тамирчинтай ирж байгаа бөгөөд +100 кг-д тамирчингүй ирж байгаа.

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • 60 кг: В.Хяр (Энэ онд Тбилисийн Гранпри тэмцээнд мөнгөн медаль хүртсэн), Л.Мхейзе (Энэ онд Европын нээлттэй тэмцээнд мөнгөн медаль хүртсэн)
  • 66 кг: К.Ле Блоч (Энэ онд Европын нээлттэй тэмцээнд хошой алт, Екатеринбургийн Их Дуулгад алт, Загребын Гранпри тэмцээнд хүрэл медаль хүртсэн)
  • 73 кг: Ж.Чайн (Энэ онд Тбилисийн Гранпри тэмцээнд алт, Атнальягийн Гранпри тэмцээнд хүрэл медаль хүртсэн)
  • 81 кг: А.Диало
  • 90 кг: А.Клерет (2018 оны ДАШТ-ий хүрэл медальт. Энэ онд Тель-Авивийн Гранпри тэмцээнд түрүүлсэн)
  • -100 кг: С.Марие (олимпийн хүрэл, ДАШТ-ээс холимог багийн төрөлд мөнгө, хүрэл медальт), А.Иддир (Энэ онд Анталья болон Тель-Авивийн Гранпри тэмцээнүүдэд алт, Загребын Гранпри тэмцээнд мөнгөн медаль хүртсэн)

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • 48 кг: М.Клемент (Энэ онд Тбилисийн Гранпри тэмцээнд алт, Загребын Гранприд мөнгө, Марракешийн Гранпри тэмцээнд хүрэл медаль хүртсэн)
  • 52 кг: А.Бучард (ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт. Энэ онд Европын АШТ-д хүрэл, Бакугийн Их Дуулга болон Марракешийн Гранпри тэмцээнүүдэд түрүүлсэн)
  • 57 кг: Э.Ресейх (ДАШТ-ий хүрэл, холимог багийн мөнгө, хүрэл медальт. Энэ онд Бакугийн Их Дуулга тэмцээнээс хүрэл, Тбилисийн Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртсэн). С.Сисикуэ (Энэ онд Дюссельдорфын Их Дуулгаас хүрэл медаль хүртсэн)
  • 63 кг: К.Агбеньену (олимпийн мөнгө, ДАШТ-ий 3 алт 2 мөнгө, холимог багийн мөнгө, хүрэл медальт. Энэ онд Европын аварга болон Парисын Их Дуулга тэмцээнд түрүүлсэн)
  • 70 кг: М.Пино (Энэ онд Европын аварга болон Марракешийн Гранпри тэмцээнүүдэд алт, Парисын Их Дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн), М.Гайе (ДАШТ-ий мөнгө, холимог багийн мөнгө, хүрэл медальт. Энэ онд Екатеринбургийн Их Дуулгад түрүүлсэн)
  • -78 кг: М.Малонга (Энэ онд Парисын Их Дуулгад алт, Бакугийн Их Дуулга болон Европын наадамд хүрэл медаль хүртсэн)
  • +78 кг: А.М Байро (Энэ онд Екатеринбургийн Их Дуулгаас мөнгөн медаль хүртсэн)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж