Ноолуурын компаниуд Apperal Textile Sourcing үзэсгэлэнд оролцов

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Ноолуурын компаниуд Apperal Textile Sourcing үзэсгэлэнд оролцов

Монголын Ноос ноолуурын холбооны гишүүн Баялаг Өлзий ХХК, Кашмир холдинг ХХК,  Сайнтүмэн кашмир ХХК, Сувд кашмир ХХК 2019 оны 8 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Торонто хотноо зохион байгуулагдаж буй олон улсын оёмол, сүлжмэл хувцасны Apperal Textile Sourcing Canada-2019  үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож байна.

Канад Улсад 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ үзэсгэлэнд 5000 гаруй их дэлгүүр, сүлжээ дэлгүүр, топ брэндийн борлуулагчид, захиалагчид оролцож, 15 орны 300 гаруй үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайд Я.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Монголын ноолуурын компаниудыг танилцуулав. Баялаг Өлзий ХХК сарлагийн хөөвөр, Кашмир холдинг ХХК ноолуурын талаар болон Sustainable fibre alliance нэгдлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Мөн 8 дугаар сарын 20-ны өдөр манай ноолуурын компаниуд загварын шоунд бүтээгдэхүүнээ танилцуулав.

Apperal Textile Sourcing Canada-2020  үзэсгэлэн худалдаанд манай үйлдвэрлэгчид илүү олноор оролцоно гэж итгэж байгаагаа үзэсгэлэнгийн гүйцэтгэх захирал Жэсон Прэскот тэмдэглэв.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж