Барилга дээр ажиллаж байсан 17 настай хүү лифтны хонгил руу унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга дээрээс 17 настай хүү лифтны хонгил руу унаж нас барсан хэрэг тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач хүү Сүхбаатар дүүргийн арванхоёрдугаар хороонд оршин суух хаягтай бөгөөд тус барилгад сар гаруй хугацаанд туслахаар ажилласан юм байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ