Оросын багш нар шинэ технологийг эзэмшихэд хойрго байгааг судалгаа харуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Оросын багш нар шинэ технологийг эзэмшихэд хойрго байгааг судалгаа харуулжээ

Оросын багш нар шинэ технологийг эзэмшихэд хойрго байгааг судалгаа харуулжээ

Оросын Боловсролыг хөгжүүлэх холбооны хүрээлэнгээс хийсэн судалгааны дүнгээр дунд сургуулийн багш нар заах аргын шинэ технологийг эзэмшихдээ хойрго, мөн мэдээллийн технологийн шинэчлэлтүүдийг хүлээн авахад бэлтгэгдээгүй байгааг харуулжээ хэмээн РИА Новости мэдээллээ.

Тус хүрээлэн Оросын 12 бүс нутагт бүхий л мэргэжлийн багш нарыг хамруулан судалгаа хийсэн байна. Багш нарын заах аргын дутагдалтай талыг илрүүлэх, заах аргын шинэ технологиудыг хэрхэн эзэмшиж байгааг илрүүлэх зорилгоор энэхүү судалгааг хийсэн байна.

Судалгаагаар багш нарын хамгийн дутагдалтай тал нь заах арга зүйн шинэ технологийг эзэмших хүсэлгүй, мэдээллийн технологийн шинэлэг зүйлсийг хүлээн авч өөриймшүүлэх чадвар сул, бие даан сурагчдын багийн ажиллагааг удирдах чадвар сул гэсэн дүгнэлт гарсан байна.

Багш нарын дийлэнх нь уламжлалт заах аргаасаа салах дургүй байгааг судалгаа харуулжээ. Багш нарын ийм байдалд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь шинэ мэдлэг олж авахад зориулах цаг зав бараг байхгүй байгаа явдал гэдгийг хүрээлэн онцолсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж