Ким Чен Унд зориулсан дурсгалын самбарыг Приморьед босгоно

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Ким Чен Унд зориулсан дурсгалын самбарыг Приморьед босгоно

Ким Чен Унд зориулсан дурсгалын самбарыг Приморьед босгоно

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ОХУ-д хийсэн анхны айлчлалд зориулан дурсгалын самбарыг Приморийн хязгаарын Орос ”Хойд Солонгосын найрамдлын ордонд босгоно” хэмээн Приморийн хязгаарын захиргаа мэдээлсэн байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Владивосток хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. Энэ нь Ким Чен Ун төрийн эрх мэдлээ хэрэгжүүлж эхэлсэн 2011 оноос хойш түүний ОХУ-д хийсэн анхны айлчлал байсан юм

Хойд Солонгосын ээлжит төлөөлөгчид наймдугаар сарын 20-ны Мягмар гаригт Приморьед хүрэлцэн ирж хоёр орны аялал жуулчлал, соёл, спортын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.

Хойд Солонгосын төлөөлөгчид энэ удаагийн айлчлалаараа хийх гол ажлын нэг нь Ким Чен Уны ОХУ-д хийсэн айлчлалын дурсгалд зориулсан самбар болон түүхэн гэрэл зургуудыг Приморийн Хасан дүүрэгт байрлах Орос-Хойд Солонгосын найрамдлын ордонд байрлуулах ажээ. Энэ ордон бол Хойд Солонгос болон Оросын харилцааны түүхэн газрын нэг юм. Энд 1984 онд одоогийн удирдагчийн өвөө Ким Ир Сен, дараа аав Ким Чен Ир нар ирж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж