Цаазанд тэрчилсэн Үенч гол | News.MN

Цаазанд тэрчилсэн Үенч гол

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Цаазанд тэрчилсэн Үенч гол

Цаазанд тэрчилсэн Үенч гол

Баруун Алтайн өвөрт, түүхт Байтаг богдтой хилийн наана орших Үенч, Бодонч, Булган  голууд мянга мянган жилд хүмүүн, мал, амьтан, шувуу ундаалж ирсэн бөгөөд Булган нь хил давж одох, нөгөө хоёр нь төрөлх нутагтаа шингэх тавиланд заяажээ.

Монгол Улсын баруун хилийн хүн ам эдүгээ хүртэл оршин тогтнож ирсэн гол учиг нь энэхүү гурван голтой салшгүй холбоотой. Ус хэмээх чандмань эрдэнэ ийнхүү эс заяасан бол торгууд, захчин, казах иргэд тэнд оршин суух, торгон хилээ харж хамгаалах аргагүй байсан буй заа. Гол мөрөн хатаж ширгэвэл нутаг нуга эзгүйрнэ, чингэсэн орон нутаг дахь улсын торгон хил өнчирнө, өнчирсөн хязгаар нутгийг хүн, мал байтугай нүүдлийн шувуу ч эс тооно. Энэ гурван голын амьд буян хишгийг эдүгээ бараг 20000 хүн ам, хагас сая орчим мал хүртэж буй учраас баруун хилийн нутаг дэвсгэр эзэнтэй, амьдралтай бөгөөд жаргалтай орших иржээ. Гэтэл Бодонч гол эдүгээ дөнгөж амьтай төдий, Булган гол татарч хумигдаад загас жараахай, минж нь хил даван “цагаачилж” дуусчээ.

Харин Үенч голыг өнгөрсөн хавраас цаазын тавцан дээр хүчиндэн гаргаж үе мөчөөр нь цавчин тамлаж эхлэснээс хойш бараг хагас жил өнгөрөв. Эвий хөөрхий энэ гол ярьдагсан бол Монголын төрд гомдлын үг урсгаж, гунигийн нулимс асгаруулж, амин гол минь тасрах нь гэж өмөлзөх буй заа. Төр нь эдүгээ хүн шууд цаазлахаа больсон хуультай. Гэлээ ч ундны ус, малын бэлчээрийг нь шуналт компаниудтай хуйвалдан залгиж байгаа нь шууд бус ЦААЗ. Хүн, малынхаа аж төрөх үндсэн орчин нөхцөлийг сүйтгэж буйг нь хүмүүнийг хатааж алах цааз гэхээс өөр үггүй.

1990-ээд онд Үенч гол дээр “хүчит” усан цахилгаан станц барьж Алтай, Үенч, Булган сумдыг эрчим хүчээр хангах төсөл улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж Үенч голын гольдролыг өөрчилж түүнийг тахир дутуу болгож орхисон гашуун туршлага бий. Үлгэрлэвэл дайнд хөл, гараа алдаад амин голоо арайхийж авч үлдсэн өвгөн дайчин л гэсэн үг. Одоо амь наана, там цаана арайхийж л тэсч буй төрхтэй. Тэр цахилгаан станц нь үлгэр болж, дээрх гурван сум цахилгаанаа Шиньжаан Уйгараас импортолж байгаа шүү дээ.  Тэгэхэд бас л төрийн “үнэнч түшээд цэнгэж, Үенчийн гол турж мөлхсөн” түүхтэй.

Өдгөө тэрхүү түүх давтагдаж байна. Төрийн бузар хуйвалдааны залгамж чанар мөнх, түшмэд нь шинэ. Энэ тохиолдолд “Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргаа”-ны дарга Б. Батзориг хэмээх эрхэм тэдний нэг. Тэрбээр 2019 оны тавдугаар сарын 10-ны 40 тоот албан бичгээр “Болор талст” ХХК-д Үенч голын хамгийн том цутгал болох Нүцгэний голыг Алтай сумын нутаг дахь вольфромын уурхайн олборлолтод ашиглуулж буйг холбогдох хууль зөрчсөн шийдвэр учраас таслан зогсоох үүрэг Үенч сумын Засаг даргад ирүүлсэн боловч долоо хоногийн дараа дээрх компанитай Нүцгэний голыг ашиглуулах гэрээ өөрөө байгуулж гарын үсгээ зуржээ.

Энэхүү хуйвалдааны гэрээний дагуу “Болор талст” ХХК нь Нүцгэний голыг боож, цөөрөм үүсгэж, Нүцгэний нуруу (далайн түвшнээс дээш 3000 метр өндөр)-г давуулж ус дамжуулах хоолой барьж Алтай сумын нутаг Оцогт гэдэг газар дахь уурхай руу ус татаж эхэлсэн аж.

Орон нутгийн иргэд олон удаа эсэргүүцсэн учраас дээрх хоолойгоор ус татахаа түр зогсоосон боловч одоо автомашинаар өдөр, шөнөгүй зөөсөөр л байна. Б.Батзориг дарга бээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нараас тус тус өгсөн үүргийн дагуу дээрх балмад үйл ажиллагааг газар дээр нь шалгуулсан нэр хөдөрч, нөгөө компанитай байгуулсан өөрийнхөө гэрээг хамгаалсан тайлан бичиж ирүүлжээ, саяхан. Төрийн түшмэд нь төрөө хууран мэхэлж байгаагийн баримт нь энэ. Дээрх 40 тоот албан бичгийг үйлдэхдээ чухам ямар зорилго тавьсан нь нэн сонирхолтой? Ичих нүүрэндээ илэг наачихсан нь илт.

Хөөрхий Үенч гол өнөөдөр хоёр дахь удаагаа цаазын тавцан дээр ийнхүү тэрчилж байна. Нүцгэн салааны эх “атомын бөмбөгт нэрвэгдсэн” лугаа сүйрч,  Нүцгэний гол тасарч ширгэх замаар орсон. Түүний амь тасармагц Үенч голын урсац 30 хувь дундарна. Энэ нь уг голын зүрхийг зогсоох үйл явцыг хурдасгана. Тэр нь хүн, мал, амьтныг нүүдэл суудал руу түлхэнэ. Тэгээд хил хязгаар эзгүйрнэ. Эх орны тусгаар тогтнол хилээс эхэлдэг. Улсын баатар Бадам, Даваадорж, Гиваа нар алтан амиараа авч үлдсэн домогт хязгаар нутаг хоосорч мэднэ, төр ийм түшмэдээ эс захирвал?

Үенчийн үзэсгэлэнт хавцлын эх Уст бард, Нарийн гол, Хар чулуутын гол, Харгайтын гол, Улаан эрэг, Хужиртын гол, Нүцгэний гол, өмнөд Жаргалантын гол зэрэг том жижиг олон цутгал нь Үенч голын амин судаснууд. Энэ гол бээр 126  км урсах бөгөөд  замдаа Үенч сумын төвийг дайран тэтгэж Цагаан түнгийн Зах усны хөрсөн доогуур шургадаг “эх оронч”. Хойч үед өвлөгдөх ёстой ус хэмээх чандмань эрдэнэ.

Уул уурхайн танхай компаниудаас гол мөрөн, нуур цөөрмөө хамгаалахад цэрэг армиа ч дайчлах хэрэг гарч болзошгүй тухай яриа гарсан нь төр “төмөр нүүр”-тэйг л нотлох гэсэн хэрэг биз. Үенч суманд Хилийн цэргийн отряд олон жил оршиж буй. Одоо тэдний хэрэг гарч мэдэх нь, Үенчийнхэнд. Гэхдээ Н.Цэрэнбат сайд ийм байдалд хүргэхгүй гэдэгт найдна.

Сайдын гарын үсэгтэй ганц хуудас албан тоот л “Болор талст”-ыг зогсооно. Чингэвэл хилийн цэргүүд хилийнхээ манаанд л гарна. Эс тэгвэл Үенчийнхэн нэхэл хатуутай, эрхэм сайдын хоёр чихийг амраахгүй байж чадна.

Булган сум дахь “Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргаа”, тэндэхийн Шүүхийн түшмэдийн хоорондын хамтын ажиллагаа сүүлийн саруудад эрс нягтарч буй нь илт харагдаж байгааг энэ дашрамд тэмдэглэе. Энэ цухам юуны цондон юм бол, Нүцгэний голын “шивнээ”-г тэд сонсдог ч болоосой. Лус савдагийн зовлонг ойлгоход тустай.

Тэр нь цэнхэр торгон дээлтэй, улаан дурдан алчууртай, жороо хүрэн азарга унасан бүсгүй хүн гэлцдэг, манай Үенчийнхэн. Эмэгтэй хүн, эх хүнийг зовоох нь үл балрах нүгэл гэдэг. Одоо гагцхүү бүдүүн зүрхтэй түшмэдийн эрүүл саруул ухаанд найдах л үлдэж байна. Тэдэнд сүсэглэн мөргөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мэргэжлийн хүн 2019-08-22 66.181.161.58

за үенчийнхэн битгий санааны зоргоор уянгын халилтай юмаар бичвэр бичүүлээд бай ядахдаа мэргэжлийн байгууллагын тооцоо судалгаа үзсэн хүн нэг байнауу ус судлалын харуул үенч гол дээр байнгын хэмжилт хийдэг тэндээс багассан бнауу үгүй харж болно харсан нэг ч хүн байхгүй худлаа улс төр шантаачлал

Avatar

Нутаг 2019-08-22 202.126.89.77

ҮEНЧ ГОЛ АМЬ ТАВИХ ДӨХСӨНИЙГ БҮГД МЭДНЭ.ТЭР НЭГ УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ГЭЖ БАЙХАД ЭЭ БУЯН ЗАЯА НЬ ТҮШИЖ ТЭР НЬ ЭВДРЭЭД НУТАГ ДЭВТСЭН ДЭЭ.ОДОО ЭХЭЭР НЬ ОРОЛДВОЛ ХЭЦҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-08-22 66.181.187.203

Ус чухал байхаа ? Уул уурхай бүтээгдэхүүн нь урд хөрш рүү зөөгдөх байлгүй ? Усаа авч үлдсэн нь хэрэгтэй,баылгүй

Avatar

Болд 2019-08-22 112.72.11.104

БОАЖЯ.ЯГ ҮНЭНДЭ ХҮМҮҮС ОЧООГҮЙ ЮМ БИЛЭЭ ЭНЭ ГАРСАН ДҮГНЭЛТ ХУДЛАА

Avatar

Зочин 2019-08-22 202.9.43.179

Юунь мэдэгдэхгүй зураг тавьцан …. Бодвол сэтгүүлч гуай шантаажаа л хийж байгаа биз дээ . .. Тавхан үгэндээ танигдандаа..

Avatar

Иргэн 2019-08-22 66.181.190.39

Б.Батзориг гэдэг даргын албан бичиг дээрх гарын үсэг нь Ажлын хэсгийн дүгнэлт дээрхтэй зөрүүтэй байгааг шалгаарай. Холион бантан болж байгаа юи байна даа. Ерөнхий сайд, УИХ ын даргад бичгээр хандаж хэвлэлийн бага хурал хий гэж зөвлөе дөө. Амжилт

Avatar

tt 2019-08-22 107.77.165.9

ylc

Avatar

cupux,xmglx,nizbt 2019-08-22 107.77.165.9

yb

Avatar

Зочин 2019-08-22 107.77.165.9

yab

Avatar

Bt 2019-08-22 107.77.165.9

xashaand chini erx chuluu bn.

Avatar

conguuli xeniixbaix beBGT 2019-08-22 107.77.165.9

Ene xyn chini uuruu Tamiin xynii byteel tam boldogoo xyleen zubshuurluut.

Avatar

Зочин 2019-08-22 66.181.161.93

Батмэндийн уургандаа цадаагүй н**ш яасан их шуналтай дагз вэ тэр Батзориг гэж бас нэг өлөн мөнгө гэхээр нүдээ ухаж өгөхөөс буцахгүй дурак уудтай тэмц Батзоригийг авлигатай тэмцэх газар нь өг!!!

Avatar

Zasag dargiin huuchin 1 ajiltan bailaa 2019-08-22 82.194.130.46

Huuchin zasag darga Urtnasan (bajmaa) ungursun 8n jild uench sumiig samarsan. Ene buh zuvshuurul ene buh zavaan zuiliin ard ter n**** baigaa mash ih mungunii hahuul avch bayjsan hamt ajillaj baisanii huvid buh medeelel bugdiig medej baigaa urgelj daramtaldag zewuun p***a zarim 1 barimt bolon bichleg nadad baigaa tsag ni bolhoor gargan. Odoo tiyanjind surch baina gj hyatad hel haltar bultar surah gj oroldoj baiga bas l hahuuliin munguuruu yavj baigaa p***a butsaj zasag darga bolno gj ichihgui ya

Avatar

To 2019-08-22 59.153.114.144

Zaan mygmarsyrengiin akh Magmardorj gej makhan tolgoi ter stantsiin mongoor togloson shyydee nutgiihaa ter mangartai yria

Avatar

Зочин 2019-08-22 172.56.13.84

Terchilne gej yadgiin iim Mongol ug sonsoochgui yum baina

Avatar

Venchiin hvv 2019-08-22 66.181.187.160

niitlel bichij oruilsan tand bayrallaa. hiij boloh zvil bolohgvi zvil gej baimaar l yum. ovog deedsiin amiaraa hamgaalj bidend vldeesen ongon dagshin gazar shoroo uul us chandman erdene min shvv dee. teriig uhahgvi bailaa geed bid nar olsood vhchihgvi l bailgvi.

Avatar

Зочин 2019-08-22 202.55.188.34

Геологич гэж тэр өөртөө нэр өгсөн усан тэнэг чи лавтай монгол цусгүй хаанаас ирсэн гуйлгачин бэ. Эх нутгаас минь үтэр хурдан. Зайлаарай эс бөгөөс толгойгүй болно гэдгийг бүү март новшоо

Avatar

Зочин 2019-08-22 202.55.188.34

Тэрчилнэ тарчилна ямар ялгаа байна муу цахараа

Avatar

Цахар 2019-08-22 103.99.103.99

Тэрчилсэн гэж ямар монгол үг гаргаад ирэв ээ? Тарчилна гэж байгаа нь тэр юм болов уу?

Avatar

Зочин 2019-08-22 202.55.188.34

Үенч голын сав улсын тусгай хамгаалалтай газар шүү. Яагаад хууль зөрчиж байна вэ. Үенчийнхэн. Яагаад нутгаа хамгаалахгүй байна вэ. Буугаа бариад босдог ард түмэн эс билүү. Шуналтай гарал үүсэл нь мэдэгдэхгүй ховдог хумхай сэтгэлтэнгүүдийг нэн дариу хөөж зайлуулаач

Avatar

Шударга төрийн ажилтан алга даа 2019-08-22 66.181.176.128

ӨМНӨГОВийнхан шиг тэмцэх хэрэгтэй. АРДУУД дуугаа нэгтгээд тэмцэхээс өөр зам алга. ХОВДын захирагч бас л дуугүй

Avatar

Зочин 2019-08-22 112.72.11.104

Бямбацогт гэж чонтой ниилсэн нохой бгаа цагт энэ асуудал зөвөөр шиидэгдэхгүй шүү ерөнхии сайдаа

Avatar

Зочин 2019-08-22 217.170.197.83

ene stants-g UIG byambatsogtiin kompani barisan, ajillaagui. buruu barisan, nud huursan jil hiisen geh zereg yum yarigddag. tanai site shudarga yum bol tal tal tohoi tataj byambatsogtoo umuurulguigeer uuniig sudalj olond medeelel uguh heregtei bolov uu. bymbatsogt hulgai l hiij chadna, buteej bosgodog hun og bish shuu

Avatar

В 2019-08-22 139.5.217.93

Үенчийн станцыг Бямбацогт бариагүй. Дооёо гэдэг нөхөр барьсан юм.

Avatar

Үенчийн уугуул 2019-08-22 202.55.191.194

сайхан нутаг минь шуналтангуудын хөлд үрэгдэж гүйцлээ. Хойч үе маань нутаггүй, баялаггүй, гуйрамчин амьдралаар амьдрах болж байна. Эх нутгаа хайрладагүй монгол хүн байна гэж бодохооро гайхаад ч барахгүй юм. Мөнгө олдоно, эх нутаг дахин олдохгүйг ойлгодоггүй шуналын туламнууд. Хүний амьдрал богинохон, энэ их мөнгийг үхэхдээ аваад үхэхгүй. Хойч үедээ амьдрах газар нутгийг нь үлдээмээр байнаа

Avatar

Зочин 2019-08-22 185.220.101.24

UIH gishuun uureg ugdug subject mun uu,
Ene chini Byambatsogtiin tavisan hun, uurhai ni bas tuuniih baigaa

Avatar

Зочин 2019-08-22 122.201.19.99

Эх орон газар нутаггүй болж байгаа юм байна даа

Avatar

Зочин 2019-08-22 66.181.185.194

НОДЛИН УРДААСАА ХОЙШ ҮЕНЧ ГОЛЫН БАЙГАЛИЙН САЙХНЫГ ҮЗЭХ ГЭСЭН СУМЫН ТӨВӨӨС ГОЛОО ӨГСӨӨД ШУУД ОРЖ БОЛОХГЙ БОЛСОН БАЙСАН , ТЭГЭЭД БАРУУНТАЙГУУР НЬ ИХ Л ТОЙРЧ ЯВЖ ЯВЖ ҮЕНЧИЙН ХАВЦАЛ , УЛААН ЭРГИЙН РАШААНД ОЧСОН САЙХАН БАЙГАЛТАЙ ЮМ БИЛЭЭ .

Avatar

Зочин 2019-08-22 202.9.42.166

Яасан их шунал вэ дээ

Avatar

Зочин 2019-08-22 43.242.242.59

Цахилгаан станц барилаа гээд ус нь хорогдоно гэж худлаа ярихаа боль. Зүгээр л урасч хөрсөнд ус нь шингэж байгаа гол дээр станц барьж сумаа цахилгаанаар хангаж байгаа хамгтйн ухаалаг шийдвэр юм. Бүр улс төржүүлчих юмаа энэ сайтынхан. Тэд МАНАН-гийн сайт боллохоор төр засгаас явуулж байгаа бүхнийг харлуулж худал юм бичдэг. Одоо үр дүнгээ өгөөд ажиллаж байгаа усан цахилгаан станцыг бас ус татраасан гээд зогсоох болж байна уу. Битгий Г. Хоролмаатаад бай хөгийн нөхөд өө

Avatar

Зочин 2019-08-22 103.50.206.32

Цахилгаан станц баригдаад голд ямар өөрчлөлтт орсныг тэнд амьдарч нүдээрээ хараагүй хүн мэдэхгүй л дээ. Гүүрээ давтал үерлэдэг байсан гол одоо гол гэхд хэцүү замагтай нарийхан юм урсаж байгаа.

Avatar

Зочин 2019-08-22 202.131.225.197

Тэр усан цхаилгаан станц нь ашиглалтанд ороод 5 сарын дараа зогссон. Түүнээс бараг 20 жил ажиллаагүй шүү. Одоо үр ашиг өгч банйа гэнэ үү, Та? Үенчид хэзээ очсон хүн бэ, Зочин гуай, та? Далан худалч байж блно, гэхдээ ийм улаан цайм худал хэлэх нь нүгэл шүү

Avatar

BEK 2019-08-22 202.131.231.86

VENCHIIN USAN TSAHILGAAN STANZ DEER 16 TAI BAIHDAA AJIL BAILAA NEEREE 20 N JIL BOLJEEE HAIRANCH HORONGO MONGO ODOO AJILAHGUI BGAA BOL TIR DALANG N SETLEH HEREGTEI HOVD HOTIIN TOWD BAISAN ALTAI TIREEST KOMPAN HIIJ BVTEESEN ODOO BODHOD MASH MUU TOSOL MASH MUU AJIL BOLJEEE

Avatar

Зочин 2019-08-22 202.179.26.189

үенчийн усан цахилгаан станц 2002 онд ажил нь эхлээд 2006 онд оны намар ашиглалтанд орсон тэр намраа 2 сар ажиллаад ус хөлдөж байна гэж яриад ажилхаа болсон тэр цагаас хойш одоо хүртэл нэгч удаа ажиллаагүй бөгөөд одоо үлдсэн зүйл нь хиймэл нуур, үенч сумын урдуур татсан далан шуудуу, 500м орчим төмөр хоолой үлдсэн бусад нь тоногдож алга болсон энийг нутгийн ард иргэд бүгд мэднэ. худал мэдээ бичээгүй нь үнэн болно үенч сумын иргэн С. Отгондэлгэр 99046922 шудрага байна шүү нүүрээ нуухгүй хүмүүсээ

Avatar

Зочин 2019-08-22 202.55.191.130

Байгаль Орчин, аялал жуулчлалын яамны ТНБД Цэнгэл, түүний цэрэг Усны газрын дарга, Ховдын захиргааны БОАЖГ-ын дарга, Булган сум дахь Үенч,Бодонч, Булган голын захиргааны дарга Батзориг, Булган сумын цагдаа, мөн шүүх, дээр Үенч сумын зарим эрх мэдэлтэн нарын хуйвалдааны сүлжээ Болор талст ХХК-д үйлчилж буй. Лус савдагийн хараалыг мөнгөний бөө нөр дарж дийлдэггүй гэсэн. Цэнг

Avatar

Зочин 2019-08-22 202.55.191.130

Талст болорын геологич та цалингаа л бодож сууна уу

Avatar

Сумын Иргэн 2019-08-22 103.87.255.74

Энэ хууль бус үйл ажиллагааны цаана Мөнхтөрийн хавсаа Ш.Адьшаа байгаад хэнд ч дийлдэхгүй байгаа үнэн шүү дээ….. энэ нэр нөлөө бүхий эрхэм дээгүүр зохицуулж амыг таглаж байх сураг дуулдсан. Үенч нутгаас төрсөн томоохон бизнесмэнүүд, дипломатч хүмүүс ч болиулах талаар хөөцөлдөөд барахгүй байгаа. Үенчийн ард түмэн маань босч үйл ажиллагааг нь татан буулгах хэрэгтэй шүү……
Хүн нэг л амьдарна…
Мөнхтөр Адьшаа нар нэг л баяжна..

Avatar

Геологич 2019-08-22 66.181.161.107

Тийм л тэнэг сэтгэлгээтэй эх оронч юм бол чи тэр хил даваад урсаад гараад явчихдаг Онон Сэлэнгэ Булган голуудыг эх орноосоо урвасан гээд дахиад нэг тэнэг юм бичээч би уншиж бах таваа хангая. Эх оронч гол ч гэх шиг. Чам шиг ийм хөдөө царайлсан малнуудаас болоод манай салбар сүйрч бна Өмбүү ооооооорк минь. Чам шиг ийм дебилүүд амьд бдаг гэж бодохоос ой гутах юм. Уул уурхайгүйгээр Ганццццццхан өдөр тэсч амьдарч чадх уу өмхий оооооооркуудаа сайн бод. Үнхээр зэвүү хүрч бна.

Avatar

Зочин 2019-08-22 202.55.191.130

uul uurhai gui amidarch chadana malaa.cham shig maluud tegej bodod bgaa l daa..

Avatar

Зочин 2019-08-22 66.181.185.194

ЧИ ХЭН БЭ АДЬШАА ЮУ?

Avatar

Зочин 2019-08-22 126.204.199.242

Хүний үнэргүй амьтад.

Avatar

Зочин 2019-08-22 43.242.243.66

Талст болорын захирал Б Мөнхтөр гэх авилгач бий. Ард нь Адьшаа гэх авилгач ч бас бий

Avatar

В 2019-08-22 139.5.217.93

Адьшаа ах энэ насандаа авилга авч үзээгүй хүн шүү! Та нар битгий хүн гүтгээд бай.

Avatar

Геологич 2019-08-22 66.181.161.107

Нарантуяа сэтгүүлчээ энэ бичсэн зүйлийг чинь уншаад бүүүүүүр ой гутаж бна. Би геологич хүн , голын эх үүсвэр болсон ой мод мөнх цэвдэг мөсөн голууд алга болоход гол ширгэдэг юм. Энэ бол хэдэн зуун мянга,сая жилийн асуудал. Харин дундаас нь ус авч ашиглахгүй юм бол тэр голыг хараад л суугаад бхуу. Уурхай хэрэгцээт усаа аваад л зогсоно гол урсдгаараа л урсана битгий ийм уянгын халилтай тэнэг юм бичиж бай .

Avatar

Зочин 2019-08-22 202.55.191.130

Хөөрхий хэдэн бор төгрөг хармаалж дээ, энэ хуурамч геолгич.

Avatar

eh oronch ork 2019-08-22 202.179.24.15

iiii iiii iii uurhaig nen darui zogsooj minii hairtai durtai gol gorhiig mini amid seruun bailgaaachee… gehiimuu yaahiin. chinii heldeg yaahiin argagui zuvuu geologich oo. gehdee ene ard tumen geologi uul uurhain salbariig nuraaj suiruuleed ene ulsiig tataj unagaagaad elgeeree gazar hevtej shoroo umheh beltgelee ali hediin hangachihaad baih shig bainaldaa huu yaltai bilee

Avatar

Зочин 2019-08-22 208.54.80.181

Iim teneg geologich baidag genee us nevtruuldeggui shavarlag ueiig tsoolchihvol goliin us dooshoo shurgaj ordogiig medehgui geologich baidag genee teneg

Avatar

Зочин 2019-08-22 202.55.191.130

Байгаль Орчин, аялал жуулчлалын яамны ТНБД Цэнгэл, түүний цэрэг Усны газрын дарга, Ховдын захиргааны БОАЖГ-ын дарга, Булган сум дахь Үенч,Бодонч, Булган голын захиргааны дарга Батзориг, Булган сумын цагдаа, мөн шүүх, дээр Үенч сумын зарим эрх мэдэлтэн нарын хуйвалдааны сүлжээ Болор талст ХХК-д үйлчилж буй. Лус савдагийн хараалыг мөнгөний бөө нөр дарж дийлдэггүй гэсэн. Цэнгэл дарга, Цэрэнбат сайд, Болор Талст, Батзориг нарт энэ Нүцгэний салаа, голын ЛУС савдагийн хараалыг дийлэх арга олдохгүй биз

Avatar

luc 2019-08-22 107.77.165.9

uchgdur yc xaplaa,yer bolcon.

Avatar

Megi 2019-08-22 202.126.88.227

Sav gazrin zahirgaa gej yostoi butehgui dampuu butets zohioj alban tushaal bii bolgosondoo. Hun huch bolovson huchingui, heden uil uurhain companiig daramtaldag heden nuhud bdag. Arga hemjee avch butets hiihgui bol hetsuuhendee.

Avatar

Шууд л зогсоо 2019-08-22 202.21.127.161

Иймэрхүү балмад мөнгөний төлөө эх орон уул ус юугаа ч сүйтгэх, өгөхөөс сийхгүй нөхдийн балмад үйл ажиллагааг шууд л таслан зогсоох хэрэгтэй

Avatar

Эрдэнэ 2019-08-22 66.181.182.207

Энийг зогсоож лицензийг нь хураагаач. БО-ны сайдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж