“Жигүүр Гранд Групп” ХХК үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг тулгын чулууг нь тавилцаж, хөгжлийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд, шинэ түүхийг бүтээлцэж байгаа ажилтан, албан хаагчид, удирдлагад нь харилцагч байгууллага “Ньюс Аженси” ХХК-ийн хамт олноос дэвшүүлье!
“Жигүүр Гранд Групп” нь 1989 онд үүсгэн байгуулагдсан үеэс Монгол улсын барилга, эрүүл мэнд, үйлчилгээний салбарт манлайлан ажилласаар эдүгээ 1000 гаруй ажилтантай өнөр бүл болж, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад тасралтгүй хувь нэмрээ оруулсаар иржээ.
Ажилтнуудынхаа ажиллах таатай орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэжлийг нь дээшлүүлэх, эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, үйлчилгээнд хамруулах, нийгмийн асуудал болсон орон сууцны хангамжийг шийдвэрлэх зэрэг олон ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр ирсэн байна.
Монголын хувийн хэвшлийн байгууллагуудын үлгэр дууриал, бахархал нь болж байгаа харилцагч байгуулага “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн хамт олонд дахин ойн баярын мэндийг хүргэе.
НЬЮС АЖЕНСИ ХХК