Жизель дахин шилдгүүдийн жагсаалтад багтжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Жизель дахин шилдгүүдийн жагсаалтад багтжээ

 

FHM сэтгүүлийн 2015 оны хамгийн дур булаам 100 эмэгтэйн жагсаалт гарахад Бразилийн модель Жизель Бюндхен (Gisele Bundchen) багтсан байна.

Өдгөө 34 настай Бюндхен нь АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн "Нью-Ингленд Пэтриотс" багийн тоглогч бөгөөд Супербоул цомын дөрвөн удаагийн аварга цолыг хүртэж байсан хөлбөмбөгчин Том Брэдийн эхнэр юм.

Бюндхен ийм жагсаалтад багтаж байгаа нь анхных биш. Тэрээр 2011 онд жагсаалтын 95, 2010 онд 94, 2008 онд 22, 2007 онд 52-р байрт тус тус нэрлэгдэж байжээ.

Энэ жилийн хамгийн дур булаам эмэгтэйгээр 27 настай модель Мишель Киган тодров. Хоёрдугаарт нь 19 настай модель Кендалл Женнер, гуравт нь  24 настай жүжигчин Женнифер Лоуренс тус тус нэрлэгдлээ.

Жүжигчин Анжелина Жоли 72-рт, дуучин Женнифер Лопес 95-рт  тус тус бичигдсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 


 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж