Төрийн албаны хүнд суртлыг зогсоох шаардлагатайг сануулав | News.MN

Төрийн албаны хүнд суртлыг зогсоох шаардлагатайг сануулав

Төрийн албаны хүнд суртлыг зогсоох шаардлагатайг сануулав

Төрийн албаны хүнд суртлыг зогсоох шаардлагатайг сануулав

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр /2019.08.21/ сайжруулсан шахмал түлшний 40 дундын агуулахууд болон борлуулалтын цэгүүдэд хийсэн хяналт шалгалт болон нийслэл хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн шалгалтын талаарх мэдээллүүдээр үргэлжиллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ сарын 10-наас 19-ны хооронд “Тавантолгой түлш” ХХК дээр сайжруулсан шахмал түлшний туршилтын тээвэр хийж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав. Тэрбээр хэлэхдээ “Туршилтын тээвэрлэлт хийж байхад хэд хэдэн яаралтай шийдвэрлэх асуудал байгаа нь ажиглагдсан. Диспетчерийн алба ажиллуулж сайжруулсан түлшний захиалга авахаас авхуулаад үйлдвэрийн бүсэд нэмж байгуулах ажлууд ажиглагдлаа. Мөн туслан гүйцэтгэгчийн мэдээллийн сан, дата бааз бүртгэл бий болгох зэрэг ажлуудыг нэмж хийх шаардлагатай байна” гэлээ.Одоогийн байдлаар 240 борлуулагчидтай гэрээ байгуулж Амгалан, Дөлгөөн нуурын баазуудад 20000 орчим тонн түлш нөөцөлсөн байна. Түүнчлэн хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглах бөгөөд энэ сарын 26-30-ны хооронд бүрэн хэвлэгдэж дуусах талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийлээ. Хотын захирагч С.Амарсайхан “Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад байгаа дундын 40 агуулах, 504 цэг шаардлагатай түлшийг нөөцөлж бүрдүүлсэн байх ёстой. Тиймээс шаардлагатай асуудлуудад яаралтай арга хэмжээ авч, зохих журмын дагуу хэрэгжүүлэхийг”  холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дараагаар нь Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн хяналт шалгалт хийж зохих журмын дагуу арга хэмжээ авч ажилласан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ. Шалгалтад нийт 374 аж ахуй нэгж, иргэний 569 блок барилгыг хамруулснаас барилгын угсралтын ажлын зөвшөөрөл аваагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар биелүүлээгүй гэх мэт зөрчлүүд цөөнгүй илэрсэн байна. Хотын захирагч С.Амарсайхан “Төрийн хүнд сурталаас иргэн аж ахуй нэгжүүд залхаж, эцэс сүүлдээ шат дараалсан зөвшөөрлүүдээ авалгүй барилга байгууламж барьж эхлүүлэх ихсэж байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагууд ажлын уялдаа холбоогоо нэгтгэж ажилла, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэнд зохих хариуцлагыг  хүлээлгэж ажилла. Төрийн хүнд суртлаа больж иргэд аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулахгүй ажилла” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зөв 2019-08-22 59.153.115.95

Хотын даргын үйл ажиллагаа олны сэтгэлд их хүрч байгаа юм байна лээ. Шахмал түлш гэж хэдэн жил ярилаа даа. Гэтэл энэ засгийн газрын үед бодит ажил боллоо. Болж бүтэж байгаа зүйлээ сайшааж магтаж явах хэрэгтэй бид

Avatar

Зочин 2019-08-22 103.212.117.12

turiin hund surtaliig arilay gej bodoj baival uuruusuu ehel.chamtai uulzahiin tuld dunjingarav orj tsag avah heregtei.ter tsag n heden sariin daraa l uulzah tsag bna.ene chin hundiin hund surtal biz dee?yagaad jiriin irged chuluutei uulzaj sanal bodoloo ilerhiilj bolohgui gej/?ene chin ariun yvdal uu?chi ymar ernhiilugch uu?

Avatar

barilgachin 2019-08-22 122.201.28.8

Төрийн хүнд суртлаа больж иргэд аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулахгүй ажилла” гэлээ. яасан худлаа даалгавар вэ хотын захиргаан дээрх ажил бүрэн зогсчоод бгааг мэдэж бгаа бхаа. барилга угсралтын ажлыг борооноос гадна хотын захирагчын харьяа албадууд бүрэн зогсоож байна

Avatar

Иргэн 2019-08-22 202.9.43.93

Хүнд суртал бол ажиллаа мэдэхгүй хүний хийж байгаа ажил ажил хийж мэдэхгүй хогийн туламэуудаа олон юм ярилгүй зайлуул

Avatar

зочин 2019-08-22 66.181.191.76

Энэ Засаг дарга чинь харин дориун ажиллаад байна даа амжилт

Avatar

Зочин 2019-08-22 202.21.112.198

Хот төлөвлөлт норм гэж юм бий шүү дээ. Ямар нэгэн байдлаар болохгүй болоод л зөвшөөрөл нь гараагүй хэрэг. Харин барисны дараа улсын бүртгэл өмчид бүртгээд, зохих хангагч байгууллагуууд нь ус дулаан цахилгаанаар хангачдаг. нэгэнт зөвшөөрөл авалгүй барисан бол буулгачдаг эрхийг нь өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-08-22 122.201.22.167

Төрийн албаны соёл харилцаа зэргийг өөрийн чинь харьяанд байгаа газар хэлтсүүд чинь их зөрчдөг шүү.Ялангуяа БГ-ын дарга нөхөр их ааш муутай муухай харьцаатай залуу даа.мэргэжилтнүүд ч ялгаагүй.Чадваргүй мөртлөө хачин их зантай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж