Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмыг хэлэлцлээ | News.MN

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмыг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмыг хэлэлцлээ

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн /08.21/ хуралдаанаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журам” болон “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг хэлэлцлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 137 сургууль, 231 цэцэрлэг боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Цаашид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын зохион байгуулалтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдах ажлын арга барилаас харилцан суралцах, дадлага эзэмшүүлэх, мэдлэг боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэхэд байгууллагын удирдах ажилтныг сэлгэн ажиллуулах хэрэгцээ шаардлага байна. Сэлгэн ажиллуулсаны үр дүнд боловсролын байгууллагын удирдлагууд хоорондоо ажлын арга барилаасаа харилцан суралцана. Байгууллагын хариуцлага, хяналтын тогтолцоо сайжирна. Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй гэж үзэж байна” хэмээн танилцуулгадаа онцолсон юм. Зөвлөлийн гишүүд төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, уг саналуудыг тусган сайжруулснаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зөвлөлийн гишүүд сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмыг дэмжлээ 

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам” байв. “Сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүр сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой журам боловсруулсан. Энэ журмыг батлан хэрэгжүүлсэнээр баг хамт олноороо бүтээлчээр ажиллах, сургалтын материаллаг орчны бүрдүүлэлт болон эцэг, эхийн хамтын ажиллагаа сайжирч, сурлагын амжилт, чанар дээшлэх, сурагчид эх орноороо бахархах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэг ахиц дэвшил гарч сургууль, цэцэрлэгийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх ач холбогдолтой” гэж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хүүхэд багачуудад хотын соёл, иргэний зөв төлөвшил, хандлага, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой хичээл эхлэхээс өмнө юм уу завсарлагааны үеэр таван минутын “албан бус” лекц ордог байх ажлыг журамд нарийн тусгах нь зүйтэй. Энэ нь сургалтын хөтөлбөр болон хичээлийн хуваарьт нөлөөлөхгүйгээр зохион байгуулдаг байх ёстой. Урамшууллын системтэй энэ ажлыг уялдуулж, журмын тодорхой хэсэгт заалт болгож оруулах хэрэгтэй. Сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, зөв хандлага хүмүүжилтэй хотын иргэнийг бий болгох энэ ажилд багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийг дэмжиж оролцоно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Журмыг хэрэгжүүлэхийг зөвлөлийн гишүүд дэмжсэн юм. Гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мэргэн Ард 2019-08-22 124.158.90.25

Энэ зөв асуудал байна. ДЭМЖИЖ байна.

Avatar

Зочин 2019-08-22 103.10.22.76

Улс төржөөд яах вэ. Зарим хүмүүс МАН-ыг боловсролын салбараар оролдлоо гэх юм . Дампуурсан авилгад идэгдсэн боловсролд чинь халаа сэлгээ хийхгүй бол болохгүй. Захирал нэртэй цүнх баригч нар ах дүү хамаатан саднаа хүн дүрстэ бол сургуульдаа шургуулаад ардын хүүхэдээр тоглоод байна ш тээ. ЧД-ийн 23-р сургуулийн ЦОЛМОНБААТАР ЦОГЗОЛМАА гэдэг мөнгөний сонирхолтой ялзарсан хүмүүсээ явуулж хэргийг нь шалгуулаач. Хөөрхий минь нүдэндээ мэс засал хийлгэчихээд мөнгөнд шунаж үхлээ энэ хоёр . Ханаач

Avatar

МАШ ЗӨВ 2019-08-22 202.21.108.142

ЭНЭ МАШ ЗӨВ ЗҮЙТЭЙ АЖИЛ ХИЙХНЭЭ. ЗАХИРАЛУУД ӨӨРСДӨӨ МЭДЭЖ БАГШ АЖИЛТНАА АВААДЛ ТЭДНЭЭРЭЭ ӨӨРИЙГӨӨ ТОЙРОН ХҮРЭЭЛҮҮЛЖ, ДУРААРАА АВИРЛАДАГ.

Avatar

зочин 2019-08-22 116.0.7.3

Их сургуулийн удирдлагуудыг сэлгэх, солих хэрэгтэй. Их сургуулийн удирдлагууд бүгд цаанаа татаастай шүү дээ

Avatar

зочин 2019-08-22 203.217.139.225

Маш зөв.

Avatar

Зочин 2019-08-22 66.181.168.199

Багш нарыг ч бас сургууль сэлгэн ажиллуулах ёстой байх. Багш нарыг 3 жил тутам сэлгэн ажиллууснаар багш хүүхэд зовоодог асуудал, ёс зүйн зөрчил, хүчирхийлэл буурдаг. Мөн жил бүр сургууль дотроо сэлгүүлэн ажиллуулах нь илүү оновчтой байдаг.

Эёвэл эхний ээлжинд багш нарыг сургууль дотроо жил бүр өөр өөр анги харуцан хичээлээ зааж ажиллуулах нь эерэг үр дүн ихтэй.

Avatar

Зочин 2019-08-22 122.201.22.167

МАН-ын үед боловсролын системээр их оролдох юмаа.Сэлгэн ажиллуулах нэрээр сонгууль угтсан улс төрөө л хийдэг.аль хороонд байгаа аль сур, цэц-т хэнийг тавих вэ завсар хооронд нь ганц нэг шахааны цүнх баригчдаа шургуулна гэх мэт.үүнийг нь тэнэг хүн ч мэднэ.Арай л дэндүү.тэд нар нь ирээд л бужигнуулж өгдөг.өөрсдийн хүрээллээ бий болгох гээд л.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж