Өнөөдөр: Дэлхийн онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Өнөөдөр: Дэлхийн онцлох үйл явдлууд

Баасан гариг буюу долдугаар сарын 24-ний өдрийн дэлхийн үйл явдлын тоймыг хүргэж байна.

 


 

Киевийн төвд мина харвагчаар банк руу буудав

Аddirections.com.ua

 

Киев хотын төвд “Укринбанк”-ны салбарыг буудах үеэр хэн нэгэн хэлмэгдсэнгүй. Хэргийн газар мөрдөн байцаагчид ажиллан буудсан эрэгтэй хүнийг хайж байна гэж “112 Украина” сайт мэдээлжээ.

 

Гэрчийн яриагаар үл таних эрэгтэй хүн банкны салбарт машинаар ирээд минометаар салбарын дөрвөн давхрын цонх руу буудаад явжээ.

 

Телескоп “Кеплер” хоёр дахь дэлхийг Хун ба Лирийн ордын хил дээрээс илрүүлэв

 

nasa.gov

 

“Кеплер” одон орны дурангаар Хунгийн болон Лирийн ордуудын зааг дахь дэлхийтэй төстэй гарагийг илрүүлсэн байна. NASA мэдээлснээр, энэхүү гараг манай дэлхийтэй төстэй бөгөөд одон орончид түүнийг “манай гарагийн том авга эгч” гэж нэрлээд амжив. Шинээр нээгдсэн Kepler-452b гэсэн албан ёсны нэртэй гараг 1,6 дахин дэлхийгээс тос, мөн л нартай төстэй одыг 385 хоногт нэг удаа тойрдог аж. Тэнд уургийн амьдрал байж магадгүй юм. “Kepler-452b нь биднээс 1,4 мянган гэрлийн жилийн цаана байгаа бөгөөд дэлхийгээс 1,5 тэрбум жилээр ах гэж NASA мэдээлэв.

 

Евро үнэт цаасны хүү төлөх хугацаа нь баасан гаригт дуусч байна

 

ТАСС/EPA/ZURAB KURTSIKIDZE

 

Киев евро бондын хүүгийн 120 сая ам.долларыг олж төлөх хэрэгтэй болов. Хэрэв  төлбөрөө амжин хийж чадахгүй бол техникийн дефолт зарлахаас өөр аргагүй. Мөн түүнчлэн энэ жилийн хоёрдугаар хагаст Украин нийтдээ 109,17 тэрбум гривен эсвэл 4,96 тэрбум ам.долларыг урсгал ханшаар нь гадаад өрөндөө төлөх ёстой.

 

Украины Сангийн сайд Натали Яресько өр төлөх талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад пүрэв гарагт хариулахдаа “та нар дандаа үүнийг надаас асуух юм” гэснээс өөр оновчтой тайлбар өгсөнгүй. Хамгийн сүүлийн мэдээгээр Украин өнөөдөртөө амжин 120 сая ам.долларын төлбөрийг хийж чаджээ.

 

Бээжинд хагас нүцгэн 100 спартанчуудыг баривчлав

 

 

Спартын эртний дайчид маягаар хувцасласан зуугаад гадаадын иргэдийг Бээжин хотын цагдаагийн газар олон нийтийн хэв журам зөрчлөө хэмээн баривчилсан байна. Time сэтгүүлд өгүүлснээр, гадаад царай зүстэй эрэгтэйчүүдийг Salad Sweetie зоогийн газар нэг жилийн ойн рекламдаа урьсан байж. Гэтэл хагас нүцгэн эрчүүд олны анхаарлыг татаад зогсохгүй цагдаа нарын хараанд өртжээ. Ресторан Salad Sweetie болсон хэрэг явдалд уучлалт гуйж эдгээр жүжигчид эрүүл амьдралын билгэдлийг харуулах ёстой байсан гэв.

 

Керри: АНУ шаардлагатай гэвэл Иранд хүч хэрэглэнэ

 

ТАСС/EPA/MICHAEL REYNOLDS

 

Ираныг цөмийн зэвсэгтэй болно гэж үзсэн шаардлагатай тохиолдолд АНУ түүний эсрэг хүч хэрэглэхэд бэлэн гэж Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ирантай цөмийн хөтөлбөрийнх нь талаар тохиролцсон  тухай мэдэгдлийг Конгресст хийх үеэр хэлжээ.Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ Ирантай хэлэлцээр явагдаж байсан ч ерөнхийлөгч Барак Обама, Пентагоны тэргүүн Эштон Картер нар Иранд цохилт өгөх талаар нэг биш удаа ярилцаж байсан гэв.

 

Луизианы кино театрт гарсан аллагыг цагаан арьстан  эрэгтэй хийжээ

 

 

Америкийн Лафайета хотын кино театрт гарсан буудлагын хэргийн талаар шинэ мэдээлэл ирж байна. Өчигдөр орой болсон аллагыг кино эхлээд 10 минут болсны дараа цагаан арьтан 58 настай эрэгтэй үйлдсэн байна. Энэхүү аллагын улмаас хоёр хүн амь үрэгдсэний нэг нь гэмт хэрэгтэн өөрөө байжээ.

 

Шархадсан хүмүүсийн тоо 7-9 гэсэн мэдээлэл байна. Цагдаагийн мэдээгээр гэмт хэрэгтэн өөрөө амиа егүүтгэсэн гэнэ.

 


Таиландад хүний наймааны сэжигтэн 72 хүнийг баривчилжээ

 

Фото: AP

 

Таиландад хүний наймааны хэрэгт сэжиглэгдсэн 72 хүнд төлөвлөж байснаасаа долоо хоногийн өмнө ял сонсгожээ. Өнгөрсөн тавдугаар сард  Тайландын өмнөд нутгийн  хүний наймаачдын лагерь бөөнөөр оршуулсан булш илэрсний дараа уг хэргийг мөрдөн байцааж эхэлсэн юм. Өнөөдрийн мэдээгээр Тайландын цагдаагийнхан 72 хүнийг энэ хэрэгт хамруулан баривчилсан ба өөр 45 хүнийг барин саатуулахаар болжээ.

 

Тусгай ажиллагааны явцад 250 гаруй хүнийг барин саатуулав

 

 

Өнөөдөр Туркийн 13 мужид цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж эхэллээ. Үүний үр дүнд элдэв террорист байгууллагатай холбоотой гэх 251 хүнийг баривчилсан байна. “Долдугаар сарын 24-нд “Исламын улс, Курдын ардчилсан нам ба бусад террорист байгууллагын эсрэг тусгай ажиллагааг хүчнийхэн явуулж байна” гэж Туркийн засгийн газар мэдээлэв. Орон нутгийн хэвлэлд өгүүлснээр нисдэг тэрэгний дэмжлэгтэй уг ажиллагаанд 10 мянган цагдаа оролцсон байна. Хэт даврагчид бүгж магадгүй гэсэн 140 цэгт ажиллагааг явуулжээ. Хэт даврагчидтай буудалцах үеэр нэг террорист эмэгтэй амь үрэгдсэн байна. Мөн ихээхэн хэмжээний  зэвсэг хураажээ.

 

Рубль суларч, доллар чангарав

 

 

Баасан гарагийн Москвагийн биржийн арилжааны нээлтээр Америкийн валютын ханш өсч нэг нь 58 рублиэр арилжаалагдсан нь сүүлийн дөрван сарын хамгийн дээд үзүүлэлт болов. “Маргаашийн” ханшаар ам.долларын ханш 0,16 рублиэр нэмэгдэн 58,01 рубль (өглөө нь 58,46 рубль байлаа) болжээ. Евроны ханш 0,09 рублиэр нэмэгдэн 63,70 рубльд хүрчээ.

 

Brent нефть өглөөнөөс эхлэн баррель нь 55,3 доллараар зарагдлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж