Мэргэжлийн сүмогийн Нагоё башёгийн 13 дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Хакүхо озэки Гоэйдог давсан бол ёкозүна Какүрюү озэки Кисэносатод ялагдлаа. Ингэснээр башёг ёкозүна Хакүхо ганцаараа тэргүүлж эхэллээ. Мөн энэ өдөр шинэхэн озэки Тэрүнофүжи сэкивакэ Ичиножёог, хоёр ёкозүнаг дараалан даваад байсан сэкивакэ Точиоозан маэгашира 1-ээс барилдаж буй Саданоүмигээр 10 дахь давагаа авлаа.
Одоогоор башёг ёкозүна Хакүхо 12 даваа, нэг унаатай ганцаараа тэргүүлж эхэлсэн бол ёкозүна Какүрюү 11-2, озэки Кисэносато, озэки Тэрүнофүжи, сэкивакэ Точиоозан нар 10-3 гэсэн амжилттайгаар удаалж байна.
Макүүчи зиндаа: (Монгол бөхчүүд)
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-1
Ёкозүна Какүрюү М.Ананд 11-2
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10-3
Секивакэ Ичиножёо А.Ичинноров 3-10
Маэгашира 6 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 5-8
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-6
Маэгашира 11 Токитэнкү Хүчитбаатар 6-7
Маэгашира 11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 3-10
Маэгашира 14 Кагамио Б.Нанжид 9-4
Маэгашира 15 Сейро А.Өнөболд 7-6
Маэгашира 16 Таканоива А.Баасандорж 5-8
Жюүрёо:
Зүүний 4 Асасэкирюү Б.Дашням 9-4
Зүүний 7 Араваши Э.Дөлгөөн 8-5
Зүүний 13 Шёотэнро Д.Нямсүрэн 6-7 гэсэн амжилттай явна.
Ч.БОЛОР