Багш, эмч нар авлигад өртөж байна гэв

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Багш, эмч нар авлигад өртөж байна гэв

-Авлигын улмаас Орост учирч буй хохирлыг Маркин нэрлэв-

Владимир Маркин

Фото: Александр Коряков / "Коммерсантъ»

 

Авлигын гэмт хэргийн улмаас Орос жилдээ 40 тэрбум рублийн хохирол үзэж байна хэмээн Холбооны мөрдөх товчооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин мэдэгдэв. Харин  энэ тоог Европын холбоо “мэгдэхүйц ихээр” нэрлэж байгааг тэр санууллаа.

 

Энэ оны эхний хагас жилд Орост авлигын шинжтэй 11,5  мянган эрүүгийн хэрэг нээж, 6,5 мянган хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Италид мафийн эсрэг “Цэвэр гар” ажиллагаа явуулж байсан шиг арга хэмжээ Орост хэрэгтэй юу гэсэн асуултад тэр хариулахдаа: -Огт хэрэггүй, учир нь Оросын авлига гол төлөв доод хүрээнд явагддаг гэв. Ингэж хэлэхдээ тэрээр багш нар, эмч нарт гар цайлгадаг тухай жишээ татлаа.

 

Гэхдээ нийгмийн салбарын ажилтнууд дунд байгаа авлигын шалтгаан нь тэдний бага цалин хөлс гэж тэр тодруулан хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж