Хариуцлагагүй уул уурхайн гол буруутан төр өөрөө биш үү? | News.MN

Хариуцлагагүй уул уурхайн гол буруутан төр өөрөө биш үү?

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Хариуцлагагүй уул уурхайн гол буруутан төр өөрөө биш үү?

Хариуцлагагүй уул уурхайн гол буруутан төр өөрөө биш үү?

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Архангайн Цэнхэрмандалд үйл ажиллагаа явуулж байсан 13 лицензийг хураах шийдвэрийг гаргасан бол өмнө нь Өмнөговь аймагт  уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байсан  найман компанийн 10 тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас цуцалсан юм.  Араас залгуулаад Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайнхан төрийн “төмөр нударга”-д өртөж мэдэхээр болжээ.

“Тогоотой хоол руугаа нулимна” гэгчээр хэн дуртай нь  уул уурхайн компаниуд руу халдаж, “эх оронч” нэрээр шантааж хийдэг нь цөөнгүй болсон.  Үнэндээ Монголын уурхайчид элдэв янзын жагсагчид, иргэний нэрээр шантааж хийгчдийн дарамт шахалт дор ажиллаж ирсэн, одоо төр бүгдийг нь төрийн өмнөөс “дээрэмдэж” авахаар болж.

Энэхүү дээрэм “Эрдэнэт”-ээс  эхэлж одоо олон хүн өмчөө, хөрөнгөө, лицензээ төрд булаалгуулж байна. Үүний цаана өнөөх шударга ёс нь байгаа юу эсвэл өөр зорилго байна уу.

Хариуцлагагүй уул уурхайтай тэмцэл өрнүүлэх нь зөв. Харин уул уурхайнхан бүгд олигархиуд гэх ойлголтын ард өөртөө дургүй, үзэл бодол өөр нэгтнүүдээ намнахдаа жирийн бизнес эрхлэгчдийн тогоотой хоолыг дээрэмдэж болохгүй юм. Харамсалтай нь, хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж буй эрх баригчдад эдийн засаг болоод энэ бүхэн хамаагүй бололтой.

Уул уурхайн компани болгоныг Ц.Мянганбаярын “Монгол алт”-аар төсөөлөх нь утгагүй. Ц.Мянганбаярын хариуцлагагүй үйл ажиллагаагаар халхавчилж уул уурхайн компаниудад төр төмөр нударгаа харуулах “аян”-ы ард жирийн бизнес эрхлэгчдийн эрх ашиг ч хөндөгдөж байгааг сануулах нь зөв биз. Ямар ч байсан цөөнгүй хүн ажлын байраа алдаж, эхнэр хүүхдээ тэжээж орлогогүй болох нь эхний ээлжинд харагдаж буй эрсдэл. Хэдийгээр төр тэднийг ажил орлоготой болгоно гэж сайхан амалж байгаа ч уул уурхайн компаниудын өгдөг өндөр цалинг өгч чадах уу.

Үүнээс гадна хариуцлагагүй нэрээр өрнүүлж байгаа уул уурхайнхны эсрэг төрийн болон тэмцэгчдийн төмөр нударга, шантааж шахалтад олигархи биш олон бизнес эрхлэгчид өртөх нь дамжиггүй.

Хариуцлагагүй уул уурхайтай тэмцмээр байгаа бол төр эхлээд төрөөсөө энэ ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Төрийн дунд доод шатны хүнд суртал, авлигын үр дүнд өнөөдөр Монголд хариуцлагагүйн зуд нүүрлэсэн. Уул уурхайн салбарт ч ялгаагүй. Харин төрийн төмөр нударга зөвхөн хувийн компаниудын толгой дээр буугаад төрийн авлигачид,  хууль гажуулагчидаа өршөөж тэтгэвэл өнөөдрийн уул уурхайн хариуцлагагүй байдалтай тэмцэх тэмцэл утгаа алдана.

Хариуцлагагүй уул уурхай эрхэлж байгаа гэх шалтгаанаар хамаг хөрөнгө, өмчөө төрд булаалгасан компаниудад хэн нэгэн төрийн албан хаагч зөвшөөрлийг нь олгосон. Байгаль орчин сөрөг үйл ажиллагаа явуулж буйг нь хэн нэгэн төрийн албан хаагч мэдэж байсан ч мэдээгүй юм шиг өнгөрсөн байх.  Төр өөрөө зөвшөөрлийг нь олгож, хяналтаа тавиагүй хэрнээ өнөөдөр төмөр нударгаа буулгах нь буруу юм. Зүй нь төр өөрийнхөө бурууг засахын тулд эхлээд тэдэнд сануулга өгч, хуулийн дагуу хяналт тавихыг төрийн албан хаагчдаас шаардах ёстой. Түүнээс нэг л өдөр олигархиуд хэмээн цоллож, хэн дуртайнхаа өмчийг шууд дээрэмдэж болохгүй.

Нөгөө талаар төрөөс гаргаж буй энэ шийдвэр ирэх онд болох сонгуулиар олон нийтээс оноо авах шоу юу. Тэгвэл хариуцлагагүй уул уурхайн нэрээр хоморголон дээрэм хийж, эдийн засгаа сүйрүүлэх нь хэнд хэрэгтэй гэж. Иймээс л төр буруутан хайж байгаа бол төмөр нударгаа өөр дээрээ буулга.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн 2019-08-22 202.179.31.13

Ямар нэг зүйлийг хүн л хийнэ, төр хүнгүй бол хийхгүй, хэн хийсэн бэ гэдэг л байна, мунхаруулах гэдэг сэтгүүлчийн ёс уу ??? хүзүүгүй хүний шавь уу …

Avatar

Zet 2019-08-22 103.212.118.143

Umnuh turiin hiisen buruu yildliig zasahiin tuluu arga hemjee avch bgaa ni zuv. Demjij bn.

Avatar

Зочин 2019-08-22 203.217.139.225

Төр буруутай.

Avatar

bat 2019-08-22 192.82.65.182

mongol ulsin buh zovlon ni mongol hun,mongol mal,mongol boh,mongol ger/utaa/,mongol aranshin…mongol gesen buhen bolood baina daa,hariutslagagui,medleggui,buduuleg arinshin bidnii gol chanar bolood baina.iim humuus namin dalbaan dor bidnii tolgoi deer garch suugaad olon jil bolj bna,uls ornig ogt hogjuulehgui bna.ur ashig mash muutai nuudliin mal aj ahuid ers oorchlolt hiihgui bol uul uurhai bish ene avch ch boldoggui,hayaj ch boldoggui mal aj ahui,sogtuu malchid,avilgachin ,medleggui tushmeduu

Avatar

Зочин 2019-08-22 202.179.24.62

horol yag nerendee taarsan ullsaa hudalddaguudiin neg baina

Avatar

Зочин 2019-08-22 202.131.245.243

Зөвөө зөв Мянгаа яасан Тамирын голыг там болтол ухаад олсон мөнгөөрөө юу хийсэн сөүлд очиж казино тоглосон бас айлын эрх хэдэн онгон охидыг аав ээжээс нь худалдаж авсан өөр юу ч байхгүй тэгээл бүтэн гол усаа бузарлуулаал ганцхан хүний шунал тачаалыг хангана гэж байж болохгүй гээээээ

Avatar

иргэн 2019-08-22 103.57.95.153

Ингэж хавтгайруулж болохгүй ээ ! Сайн ажилтай, татвараа бүрэн төлдөг, нөхөн сэргээлтээ хийсээр ирсэн, нийгмийн хариуцлагаа сахьж ажилладаг компаниуд хэлмэгдсэн байна. Ийм хавтгайруулсан шийдвэр гаргаж байгаа нь сонгууль эхэлж байна гэж ойлгохоос өөр аргагүй. Одоо яах вэ дээ. Нинжа нарын арми баярлаж байгаа. Хөөгдөөд гараад явсан даруй л өвөл зуныг харгалзахгүй ёстой жинхэнээр нь үлийн цагаан шиг устгана, тэд нарыг хэн ч зогсоож чадахгүй. Бас $, төсвөө яаж бүрдүүлэх гэж байна даа ??

Avatar

Зочин 2019-08-22 202.131.245.243

Г.ХОРОЛ бол элбэгдорж байна аа. Хорлох ажлаа л хийж байгаа Хоролмаа байна шүү дээ.

Avatar

Зочин 2019-08-22 202.131.245.243

Г.ХОРОЛ бол элбэгдорж байна даа. Дандаа хорлож явдаг Хоролмаа.

Avatar

Зочин 2019-08-22 202.55.191.130

Эхлээд хариуцлагагүй уул уурхайд хэн зөвшөөрөл өгч, хэн хяналтаа тавьж чадахгүй байна гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Уул уурхайг бүгд баахан мөнгө гэж хардаг ч бас маш их хөрөнгө оруулалт шаардалагатай салбар.
бүх асуудлыг компаниуд руу чихэх нь маш учир дутагдалтай.

Avatar

Зочин 2019-08-22 66.181.185.194

ОРХОН ГОЛ ЧАЦАГ ШИГ ШАВ ШАР ӨНГӨӨР УРСАЖ БАЙГ УУ?

Avatar

Зочин 2019-08-22 202.179.27.125

Төр Өөраа Буруутай гэх, ямарч л байсан одоогийн ЗГ- буруугүй харин ч Хариуцлаггүай Уул уурхайтай тэмцэж байна, Төр гэж ярих юм бол түрүү түрүүчийн ЗГ ЦЭлбэгдорж СБаяр Сайханбилэг Эрдэнэбатын ЗГ-ын үед БО-ын Сайд байсан Чойжилсүрэн Оюунхорол
нарын үед явагдсан муу муухай бүхнийг засаж залруулж байгаа шүү,

Avatar

zochin 2019-08-22 103.111.68.3

Нэг юм хийх гэхээр тэрүүгээр ашиг олдог хүмүүс нь эсэргүүцээд эхлэх юм. Гэхдээ юманд хил хязгаар гэж байдаг юм. Хуулийн дагуу зөв уул уурхай байж болно. Манайд бол мэдээлэлд ойрхон хулгайч нар нь лиценз нэрээр авч Баярцогт шиг шуналын мекробууд дайрахыг зөв гэж хэлдэггүй л байх. Юмыг ялгаж салгах оюуны сэхээрэл монголчуудад хэрэгтэй байна

Avatar

мгл 2019-08-22 66.181.177.155

битгии хуцаа чи.Хэдэн увайгуй шуналтан баяжуулах гэж байгалаа суйтгуулж,гол усаа устгуулахыг ард тумэн хусэхгуй

Avatar

Зочин 2019-08-22 202.179.25.102

Гэрээн дээр нь юу гэж заасан байдаг юм тэр ном журмынхаа дагуу явах ёстой байх. Ямар тохиолдолд цуцлагдах ёстой. ЗГ хувийн хэвшил хооронд хийсэн гэрээ байгаа байх. Хуулинд юу гэж заасан, тэр нь яаж эцэслэн шийддэгддэг вэ. Шүүх оролцох уу гэх мэт. Тэрнээс "Тэр нөхөр ямар ханаж цаддаггүй юм бэ" гээд цуцлаад байж болохгүй биз. Төр хайгуул хийгээд нөөц тогтоогоод компаниар ухуулаад татвараа аваад суудаг. Алтаа заавал Монгол банкинд тушаана. Гээд яачихаад байгаа юм.

Avatar

иргэн 2019-08-22 202.179.27.125

наад ГЭРЭЭ ЧИНЬ хУЙВАЛДААНЫ Хуурамч Гэрээ шүү дээ

Avatar

Зочин 2019-08-22 202.9.42.59

Ажилгүй болсон уурхайчин залуус Улаанбаатараар дүүрээд ирхээр юу гэж гуцацгаах болдоо … Ажилгүй залуус , архи ууна , хулгай хийнэ , өөр яах юм ? .

Avatar

иргзн 2019-08-22 202.179.27.125

тэгээд яах юм Байгалаа сүйтгээд л байг уу,

Avatar

Ezentei uls baiy 2019-08-22 202.131.236.170

Tor mash zow ym hiij baiy. Hurelsukh saidadaa ard tumen mash ih bayarlaj baina.

Avatar

Өөдрөг үзэлтэн 2019-08-22 202.21.117.194

Уул ууррхайн камбараагүй лизенцээс болж байгаль дэлхи ард иргэд, мал амьтан бүгд хохирч туйлдаа хүрч байна. Зөв шийдвэр гаргалаа. Одоо тэр компаниудаас нөхөн сэргээлтийн хөрөнгийг гаргуулах хэрэгтэйв Монголын төр алдаагаа засч байгаад ард түмэн байртай байгаа байх

Avatar

Иргэн 2019-08-22 202.126.89.80

Хүрэлсүхийн Засгийн газар пополизмаар нэвт өвчилжээ.Бизнес эрхлэгчидээ дээрэмддэг Засаг эгэ дэлхийд байхгүй.Дээрэмдсэний хохирлыг хариуцлагагүй төр хүлээж татвар төлөгчдийн халааснаас гарах аюултай учраас ард иргэдэд хохиролтой

Avatar

иргэн 2019-08-22 202.179.27.125

Чи харин битгий Худлаа Попор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж