Фэйсбүүкчид “ХогBucket Challenge”-д нэгдсээр

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Фэйсбүүкчид “ХогBucket Challenge”-д нэгдсээр

Дэлхийд алдартай “БиБиСи” мэдээллийн агентлаг Монголд давалгаалж буй “ХогBucket Challenge” аяны талаар ийнхүү бичсэн байна

“Монголын фэйсбүүк хэрэглэгчид Үндэсний их баяр наадмынхаа дараа бүх нийтээр цэвэрлэгээний их аянг өрнүүлээд байна. Тэд баяр наадмын дараа гол, нуур, орчин тойронд үүссэн хур хогийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан цэвэрлэх “ХогBucket Challenge”аяныг эхлүүлжээ. Энэ аянг анх www.mminfo.mn вэб сайтынхан эхлүүлсэн байна. Уг сайтынхан анх хогоо цэвэрлэн зургаа оруулсан нь 50 мянган Like авсан байна.  Чухамдаа жилийн өмнө дэлхий нийтээр тархаад байсан “Ice Bucket Challenge”-ын журмаар явна. Орчин тойрныхоо хогийг цэвэрлэсэн баримт, зургаа фэйсбүүктээ хийж олон нийтэд хүргэнэ. Ингэхдээ дараагийн давалгаалах гурван хүнээ нэрлэнэ. Тухайн гурван хүн гурав хоногийн дотор аянг үргэлжлүүлэн фэйсбүүктээ зургаа тавих учиртай. Харин энэ давалгааг үргэлжлүүлэхгүй, тасалдуулсан хүнийг 10 ам.доллараар торгох юм. Энэ давалгаа нь фэйсбүүкийг ашиглан байгаль орчноо цэвэрлэж, нийгэмд үр өгөөжтэй зүйл хийхэд нэгтгэсэн залуусын хамгийн том үйл хэрэг юм. Давалгаанд нэгдсэн зургаан настай Тэнгис хүү Ерөнхийлөгчийн зөвлөх болоод намын хэвлэл мэдээллийн зөвлөхүүдийг дуудсанаа зарлажээ. Тэд ч мөн гурав хоногийн дотор хогоо цэвэрлэж фэйсбүүктээ зургаа тавьснаар “ХогBucket Challenge” хэвлэл мэдээллийн дарга, загвар өмсөгч зэрэг хүмүүсээр үргэлжилсээр л байна. гэсэн байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж