Шүлхийн нянгийн амьд дээжийг андууран илгээж байжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Шүлхийн нянгийн амьд дээжийг андууран илгээж байжээ

 

АНУ-ын Цэргийн лабораториуд сүүлийн 12 жилийн турш шүлхий өвчний нянгийн амьд дээжийг наад зах нь долоон оронд андууран илгээж байсныг энэ пүрэв гаригт тус орны Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч Роберт Уорк хүлээн зөвшөөрөв.

 AP Photo/Lenny Ignelzi

 

Саяхан Пентагон шүлхийн нянгийн дээжийг илгээсэн нь амьд байсан талаарх мөрдөн байцаалтын мэдээллийг хэвлэлийн бага хурлын мэдэгджээ. Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч Роберт Уоркийн хэлснээр, АНУ-д нянтай ажиллах аюулгүй байдлын үндэсний нэгдсэн стандарт байхгүй мөн нянтай ажиллахын тулд рентген туяагаар нянг үхүүлээд ажиллаж байсан зэрэг ийм хэрэг гарах шалтгаан болжээ.

 

Сүүлийн 12 жилийн дотор Америкийн 20 мужийн 86 лаборатори үхүүлсэн гэх нянгийн дээжийг долоон оронд явуулсан байна. Гэхдээ энэ тоо өсч магадгүйг тэр сануулав. Шүлхий өвчний нянг биологийн довтолгооноос манайх болон холбоотнуудын цэргийг хамгаалах гэж эмнэлэгийн эм, хамгаалалт зохиох үүднээс илгээж байсан. Хариуцлагыг өөртөө авч байгаагаа Уорк мэдэгджээ.

 

Нянг андуур ч илгээсэн нь “ямар нэгэн гэрээг зөрчсөн хэрэг биш” гэдгийг хэвлэлийн бага хуралд байсан Батлан хамгаалахын орлогч сайд Фрэнк Кендалл онцлон тэмдэглэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж