Хонгконгийн жагсаал Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Хонгконгийн жагсаал Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Хонгконгийн жагсаал Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Хонгконгийн төв банк тус улсад болж буй үймээн самууны улмаас Хятадын хяналтад байдаг хот болон эх газрын Хятад улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг анхаарууллаа. Хятадын томоохон хотуудын гадна байрладаг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн байгууллагууд Хятадад өгөх зээлээ бууруулсны дараа Хонгконгод төвтэй Зүүн Азийн Банкны эхний хагас жилийн цэвэр ашиг 75%  болж буурчээ.

Түүнчлэн Хонгконг дахь нийгмийн үймээн самуун, Хятад АНУ-ын худалдааны маргаан, Хятад болон хуучин Британийн колони байсан орнуудын эдийн засагт нөлөөлж болзошгүйг анхааруулж байна. Хонгконгийн удирдагч Кэрри Лам мягмар гаригт /2019.08.20/ хууль тогтоомж нь алдагдсан тухай дахин мэдэгдэв.

Төв банкны гүйцэтгэх захирал Адриан Ли сэтгүүлчдэд хандан хэлэхдээ "Хонгконгод сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдал нь орон нутгийн ЖДҮ-ийг түгшээх шинж тэмдэг төрүүлж байна. Одоогийн нөхцөл байдал үргэлжилбэл аялал жуулчлал, жижиглэн худалдаа, хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ Хонконгийн хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал хэвийн байгаа" гэжээ.

Э.УНДРАХ

ЭХ СУРВАЛЖ: РОЙТЕРС

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж