Индонезид хорих газар шатах үеэр 250 хоригдол оргожээ | News.MN

Индонезид хорих газар шатах үеэр 250 хоригдол оргожээ

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Индонезид хорих газар шатах үеэр 250 хоригдол оргожээ

Индонезид хорих газар шатах үеэр 250 хоригдол оргожээ

Индонези улсын Баруун Папуа мужид эмх замбараагүй байдлын үеэр хорих газар шатаж, 250 гаруй хоригдол оргожээ. Одоо тэдгээр хоригдлыг эрэн сурвалжилж байгаа тухай “CNN” мэдээлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд оюутнууд дотуур байрныхаа урд талбайд Индонезийн төрийн далбааг үл хүндэлсэн үйлдэл гаргаснаар байдал хурцдаж, хууль хүчнийхэн оюутнуудын барьж хорьсон байна.

Улмаар эрх баригчдыг хүч хэрэглэн, хүний эрх зөрчиж байна хэмээн буруутгасан иргэд Соронг, Маноквари, Жаяапура хотод олон мянгааараа жагсан, эмх замбараагүй байдал үүсгэж, барилга байшинг галдан шатааж, эвдэн сүйтгэж эхэлжээ.

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж