Индонези улсын Баруун Папуа мужид эмх замбараагүй байдлын үеэр хорих газар шатаж, 250 гаруй хоригдол оргожээ. Одоо тэдгээр хоригдлыг эрэн сурвалжилж байгаа тухай “CNN” мэдээлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд оюутнууд дотуур байрныхаа урд талбайд Индонезийн төрийн далбааг үл хүндэлсэн үйлдэл гаргаснаар байдал хурцдаж, хууль хүчнийхэн оюутнуудын барьж хорьсон байна.
Улмаар эрх баригчдыг хүч хэрэглэн, хүний эрх зөрчиж байна хэмээн буруутгасан иргэд Соронг, Маноквари, Жаяапура хотод олон мянгааараа жагсан, эмх замбараагүй байдал үүсгэж, барилга байшинг галдан шатааж, эвдэн сүйтгэж эхэлжээ.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ