Данийн Ерөнхий сайд Фредериксен: АНУ-д Грийнландыг худалдахгүй | News.MN

Данийн Ерөнхий сайд Фредериксен: АНУ-д Грийнландыг худалдахгүй

Данийн Ерөнхий сайд Фредериксен: АНУ-д Грийнландыг худалдахгүй

Данийн Ерөнхий сайд Фредериксен: АНУ-д Грийнландыг худалдахгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Грийнландыг худалдаад авчихна хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл түүний энэ саналыг Данийн Ерөнхий сайд Фредериксен хүлээж аваагүй тул Трамп ирэх есдүгээр сард товлогдсон айлчлалаа цуцалжээ.

Трамп Твиттер хуудсандаа “Дани бол гайхалтай хүмүүстэй сайхан орон юм. Ерөнхий сайд нь миний саналаас татгалзсан явдал нь АНУ, Дани хоёр аль алинд нь их хэмжээний зардалыг хэмнэх боломжийг олголоо. Би түүнд талархаж байна. Тохиромжтой цаг нь болохоор хэлэлцээг дахин төлөвлөнө” гэжээ.

Сануулахад, Трамп ням гаригт /2019.08.18/ сэтгүүлчдэд хандан Данийн автономит газар нутаг болох Грийнланд арлыг худалдан авах тухай хэлэлцэл нэн тэргүүний асуудал биш” гэж мэдэгджээ.

Цагаан ордны албаны хүн хэлэхдээ “Трамп нь Хойд Атлантын холбоотон болох Дани улсад хоёр өдөр хийх айлчлалаа цуцалсан” гэжээ.

Фредериксен өнгөрсөн ням гаригт /2019.08.18/ хэлэхдээ “АНУ Грийнландыг худалдан авах санаа нь утгагүй юм. Трампын эдийн засгийн зөвлөх дэлхийн хамгийн том арлыг худалдаж авах сонирхолтой байна” гэжээ. Мөн тэрбээр “Грийнландыг зарахгүй, Грийнланд бол Данийнх биш. Грийнланд нь Грийнланд мужид харьяалагддаг” гэж "Sermitiaq "сонинд ярьжээ.

АНУ-ын цэргийн бааз Грийнландын хойд хэсэгт байрладаг “Thule” агаарын баазад байрладаг ажээ.

Э.УНДРАХ

Эх сурвалж: РОЙТЕРС

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hm hm 2019-08-21 66.181.185.102

shunaltai ubgund salaawch uguu danichuudaa

Avatar

Зочин 2019-08-21 202.126.88.206

Griinlandiin aral deegvvr nisej vzsen. Mundag mundag musun uulsiin helhee l yum bilee.

Avatar

зочин 2019-08-21 202.9.42.59

Америкийн худалдаж авсан газрууд … 1803 Францаас одоогын Луйзана мужийг 15 $ сая , 1867 Оросоос Аляс ийг 7,2 $ сая , 1917 Дани аас Виржины аралуудыг 25 $ сая аар тус тус авч байжээ …

Avatar

аа 2019-08-21 62.232.167.210

60-аад онд билүү дээ, цөмийн пуужин тээж Грийн-ландын дээгүүр нисч явсан АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц алдаа гаргаж бөмбөгөө унагасан явдал гаргаж байсан. Аз болоход нөгөө бөмбөг нь дэлбэрээгүй гэдэг. Сонин шүү, яаж өч төчнөөн км-ийн дээрээс алдуурсан тэсрэх бодис газар дээр цөм унахдаа дэлбэрээгүй байсан хэрэг юм болоо.

Avatar

зочин 2019-08-21 202.9.42.59

Цөмийн бөмөг доргионоос дэлбрэхгүй , радио удирдлагаар дэлбэрнэ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж