Н.Батум: Францын шигшээ баг том зорилготой ирж байгаа | News.MN

Н.Батум: Францын шигшээ баг том зорилготой ирж байгаа

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Н.Батум: Францын шигшээ баг том зорилготой ирж байгаа

Н.Батум: Францын шигшээ баг том зорилготой ирж байгаа

В.Коллегийн удирдсан Францын шигшээ баг 2014 оны ДАШТ-д өндөр амжилт үзүүлж хүрэл медаль хүртэж байсан. Испанид болсон 2014 оны ДАШТ-д Н.Батум, Б.Диав, Р.Гобер нарын тэргүүлсэн Францын шигшээ баг хасагдах шатанд 69:64 харьцаагаар Хорватыг, 65:52 харьцаагаар Испанийг хожоод хагас шигшээд Сербийн шигшээ багт хожигдоод хүрэл медалийн төлөө 95:93 харьцаагаар Литвийг хожиж анх удаагаа дэлхийн аваргын хүрэл медалийг хүртсэн. Тус ДАШТ-д Н.Батум үнэхээр гялалзаж бэлэгдлийн шигшээ багт багтснаас гадна хүрэл медалийн төлөөх тоглолтонд 27 оноо авч багаа тэргүүлэн хожилд хүргэсэн.

ДАШТ-д оролцохоор шигшээ багтайгаа нэгдээд байгаа Н.Батум “бид сүүлийн 2 том тэмцээнд амжилттай оролцож чадаагүй, иймд энэ удаа бид хүчтэйгээр эргэн ирж байна” хэмээн ярьсан байна. Францын шигшээ баг 2010 оноос Европ, дэлхийн тавцанд хүчтэй өрсөлдөгчид болсон бөгөөд 2014 оны ДАШТ-д хүрэл, Европын АШТ-д 2013 онд алт, 2011 онд мөнгө, 2015 онд хүрэл медаль хүртсэн. Гэвч 2017 оны Европын аварга болон 2012, 2016 оны олимпийн наадамд хагас шигшээд шалгарч чадаагүй.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж