Принтер худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Принтер худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Хэвлэх төхөөрөмжөө сонгон авахын тулд юуны түрүүнд үзүүлэлтүүдийн жагсаалтыг хардаг. Тэр урт жагсаалтаас хамгийн чухалд тооцогдох үзүүлэлтүүдийг тайлбарлалаа.

Нарийвчлал: Хамгийн түгээмэл ашигладаг принтерийн үзүүлэлт бол хэвлэх нарийвчлал буюу нэг инчид дүрсэлж чадах цэгийн тоо (dots per inch – dpi) Жишээ нь: 600х600dpi лазер принтер 1 инчийн дөрвөлжинд босоо болон хэвтээ 600 цэг дүрслэх чадвартай гэсэн үг. Энэ хоёр тоо бага байх тусам хэвлэх дүрсийн бодит байдал буурна. Хэдийгээр үйлдвэрлэгчид нарийвчлалын тоог маркетингийн зорилгоор өндөр  харагдуулдагч зарим хэвлэх коммандад тйим ч өнөдр үзүүлэлт шаардлагагүй байдаг. Жишээ нь текст хэвлэхэд 600dpi үзүүлэлтээр хангалттай сайн хэвлэж болно. Хэрэв график дүрслэлийг илүү нарийвчлалтайгаар хэвлэж гаргах шаардлагатай бол 1200dpi  үзүүлэлтийг сонгох нь зөв. Ихэнхи фото принтерийн хувьд 600 dpi хангалттай ба 1200dpi  байсны ялгаа энгийн нүдэнд харагдахгүй л болов уу?

Таны хэрэглэж буй цаасны төрөл мөн чухал нөлөөтэй гэдгийг санахад илүүлдэхгүй. Жишээ нь энгийн 80гр цаасыг өдөрт тутмын бичиг баримт хэвлэхэд ашигладаг, шингэн хороор өндөр нарийвчлалтай дүрс хэвлэхэд хор урсах гэх мэт хүндрэлүүд гардаг. Нөгөө талаас өндөр чанартай цаасан дээр өндөр нарийвчлалтай принтерээр хэвлэж байж үр дүнг нь харж чадна.

Epson L800 принтер

Шингэн хортой хэвлэгчийн хувьд Epson брэнд бусад хэвлэгчүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлттэй байдаг. Учир нь Epson-ийн хэвлэх толгой энгийн хэвлэгчийнхээс ялгаатай олон жилийн туршлагатай технологи дээр суурилагдсан байдаг.

! Гэхдээ хэвлэх нарийвчал өндөр принтер нь хамгийн сайн гэж ойлгож болохгүй гэдгийг санаарай.

Хэвлэх хурд: Энэ үзүүлэлт нь хэвлэгч нэг минутанд хэдэн хуудас хэвлэх чадалтайг тодорхойлж өгдөг.  Маш тодорхой байгаа биз? Гэхдээ энэ тийм энгийн биш. Илүү хурдан хэвлэх хурдыг тодорхойлохын тулд зарим үйлдвэрлэгчид энгийн текстийг бага  нарийвчлалаар хэвлэсэн (draft mode on plain paper ) хурдаар хурдаа тодорхойлдог. Туршлагаар харахад энэ бодит амьдрал дээр яг энэ хурдаараа байж чаддаггүй.

Сүүлийн жилүүдэд Олон улсын стандартчилалын төв байгууллага хэвлэх төхөөрөмжийн хэвлэх хурдыг хэмжих стандарт бичиг баримтуудыг гаргасан байдаг. Түүний ачаар дийлэнх үйлдвэрлэгчид одоо хэвлэх хурдаа ижил аргаар хэмжиж гарагдаг болсон.

Холболт: UBS холболт бол хамгийн түгээмэл. Дийлэнх принтерүүд USB 2.0 порттой байдаг. Сүлжээнд ажилладаг хэвлэгчүүд RJ-45 холболт бүхий сүлжээний кабель ашиглан байгууллагын дотоод сүлжээнд холбогдох боломжтой. Илүү хялбар  хэрэглээг дэмжэх үүднээс утасгүй сүлжээнд ажилладаг, өөртөө wifi принт сервертэй мөн үүлэн хэвлэх холболттой принтерүүд ч бас бий.

Epson L455 принтер

Маш их хэмжэний датаг хэвлэх төхөөрөмж рүү илгээхийн тулд уламжлалт утсан сүлжээг ашигладаггүй компаниудад үүлэн технологийн ашиглах хандлага бий болсон. Энэ нь зөөврийн хэвлэгчийн шаардлагагүйгээр бичиг баримт, вэбсайт дээрх текстийг хялбар хэвлэх боломжийг олгож байгаа юм. Жишээ нь Google Cloud Print үйлчилгээ нь хэвлэх файлаа тэдний серверт түр байрлуулж, тэндээсээ ямар нэг ондоо холболтын шаардлагагүйгээр принтерээрээ хэвлэдэг.

Процессор ба санах ой:  хэдийгээр энэ үзүүлэлтийг нэг их ашигладаггүй ч  энэ нь шингэн хортой болон лазер принтерийн технологийн ялгааг ойлгоход чухал үзүүлэлт болдог. Шингэн хортой буюу шугаман принтерийн хувьд компьютер хэвлэх коммандаа санах ойдоо хадгалаад жижиг пакет болгон хэвлэгчрүү илгээдэг. Ингэснээр принтерийн процессорын хурд болон санах ой хэмжээнээс хамааралгүй хэвлэгдэнэ.

Харин лазер буюу хуудсан принтерийн хувьд бүтэн хуудсаар нь санах ойдоо хадгалаад нэг дор принтер рүү илгээдэг. Тийм учраас илүү өндөр санах ойтой принтер илүү олон хуудсыг өөр дээрээ хүлээн авч  хурдан хэвлэх боломжтой болно.

Хэрэв энгийн текстэн бичиг баримт хэвлэдэг бол санах ой дээрээ анхаарал хандуулах шаардлагагүй. Энэ нь том хэмжээний зураг, график хэвлэлтийн үед ялгаа нь харагддаг.

Цаасны хэмжээ: Цаасны үзүүлэлтэнд түүний хэмжээ, жин болон оролт гаралт багтаамж орно. Ихэнх принтерүүд стандарт цаасан дээр хэвлэдэг, хамгийн багадаа 100ш цаас агуулах багтаамжтай байдаг. Зарим загварууд жижиг эсвэл зузаан цаасан дээр хэвлэх, хоёр талд нь хэвлэх боломжуудтай байдаг.  

Утас: 75753535

Вэбсайт: http://www.pc-mall.mn

Фэйсбукхуудас: www.facebook.com/pcmallofficial

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж