Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Грекийн шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Грекийн шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Грекийн шигшээ баг

Элладын орныхон Теодорос Папалукасын эрин үед 2006 оны ДАШТ-д “цоорч” мөнгөн медаль хүртсэн байдаг. Грекийн шигшээ баг дунд шөвөгт Францыг буулгаж авсан бол хагас шигшээд К.Энтони, Д.Ховард, К.Бош, К.Пол, Д.Уэйд, Л.Жеймс тэргүүтэй АНУ-ын шигшээ багийг 101:95 харьцаатай хожиж дуулиан тариад авсан. Гэхдээ Элладын орны сагсан бөмбөгчдийн ялалтын буухиаг Испаний шигшээ баг зогсоосон. Шигшээ тэмцээнд ах дүү Газол, Хосе Калдерон, Хуан Карлос Наваррогоор удирдуулсан Испаний шигшээ баг 70:47 харьцаатай Грекийн шигшээ багийг хожиж анх удаагаа дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн бол Грек анх удаагаа дэлхийн аваргаас медаль хүртсэн.

Одоогийн шигшээ баг 2006 оны шигшээ багаас ч илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй. Иймд Хятадад өндөр амжилт үзүүлэх бүрэн боломжтой, тийм хүлээлттэй шигшээ баг бүрдээд байна. Тухайлбал, НБА-н өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогч, 3 удаагийн Бүх-одод тоглогч Я.Антэтокунмпо, Евролигийн хошой аварга Костас Папаниколау, Георгиос Принтезис нарын шилдэг залуусаас бүрдсэн.

Грекийн шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны сонгон шалгаруулалтанд Европын бүсдээ Литвийн шигшээ багийн хамтаар ердөө ганцхан хожигдолтойгоор дэлхийн аваргын эрхээ авсан. Эхний шатанд Израиль, Эстони болон Их Британий шигшээ багуудтай тоглон 6 хожилтой хэсгээ тэргүүлээд дараагийн шатанд Серби, Герман, Гүрж, Израиль, Эстоний шигшээ багуудтай өрсөлдөн ганцхан Сербийн шигшээ багт хожигдсон ч хэсгээ итгэл төгс тэргүүлснээр Хятадад ирэх эрхээ баталгаажуулсан. Грекийн шигшээ баг ДАШТ-д Бразил, Шинэ Зеланд болон Монтенегрогийн шигшээ багуудтай F хэсэгт багтсан. Эхний тоглолтоо Монтенегрогийн шигшээ багтай хийнэ. Хэсгийн шатанд Бразилын шигшээ багтай хэсгээ тэргүүлэх эрхийн төлөө шийдвэрлэх тоглолтоо хийх бол дараагийн шатанд жинхэнэ өрсөлдөөнөө эхлүүлэх болов уу?

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж