Путин усан спортын ДАШТ-ийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Путин усан спортын ДАШТ-ийг нээнэ

"Казань-Арена"

Фото: Сергей Фадеичев/ТАСС

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Казань хотоо явагдах усан спортын төрлийн дэлхийн аварга шалгаруулах XVI тэмцээний нээлтэд оролцоно.

Наталья Ищенко ДАШТ-2015 тоглолтын нээлтэд Оросын шигшээ багийн туг баригчаар сонгогджээ. Фото: EPA/Robin van Lonkhuijsen

 

Оросын тэргүүн "Казань-Арена" цэнгэлдэхэд очихдоо Оросын шигшээ багийнхантай уулзана гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.

“Казань дэлхийн аваргын тэмцээнд бэлэн болсон. Бүх байгууламжууд бүрэн ажиллаж тамирчид бэлтгэлээ хийж байна. Түр хугацааны усан сан, усан пологийн цогцолбор бий болсон "Казань-Арена" хүчтэй сэтгэгдэл төрүүлж байна. Казанка гол дээр байгуулсан хай-дайвингийн талбар жинхэнэ сувд! Бүгд дээд зэргийнх! Казань ямар ч спортын арга хэмжээг өндөр төвшинд  явуулах туршлага, чадвартай. Баярлалаа” хэмээн Оросын спортын сайд Мутко үнэлжээ.  Сайд долдугаар сарын 24-нд "Татнефть" компанийн талбайд хийгдэх нээлтийн арга хэмжээ үзэгчдэд таалагдана гэж хэлэв.

Усан спортын дэлхийн аваргын тэмцээнийг 100 гаруй орны телевизээр үзүүлж, телевизийн 4 тэрбум үзэгчид сонирхоно гэж Мутко  дуулгалаа. Дэлхийн усан спортын төрлийн дэлхийн аваргын тэмцээн анх удаагаа Орост (долдугаар сарын 24-наймдугаар сарын 9 хүртэл) явагдах бөгөөд 190 орны 2400 тамирчид оролцох ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж