Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Дүүжин даажин

Уг нь савлуур л даа. Гэхдээ дүүжин даажин гэсээр байгаад сурчихаж. Хааяа нэгхэн энэ тоглоомон дээр суугаад наашаа цаашаа ганхах сонин л байдаг юм. Гэхдээ ойр хавиа сайн нягталж харсны дараа л савлуур руу ойртоно… Хүн харчихвал, зөнөчихөөд энэ нэг хүүхэн нялхрах юмаа олж ядах шив дээ гэж хэлэх байлгүй.
Яагаад ч юм би бага байхын л савлуурт дургүй хүүхэд байлаа. Дүүжин даажин дээр суугаад жаахан л өндөрт гараадахвал толгой эргэж дотор муухай оргиод хэзээ хэзээгүй уначих гэж байгаа юм шиг, эс бөгөөс энэ савладаг эд нь хугараад, намайг унагачих юм шиг санагддаг байв. Найзууд маань харин энэ тоглоомноос огтхон ч айхгүй, хүрч болох хамгийн өндөрт нь хүртэл гачаадан тоглох нь бахархалтай байдагсан. Нэгэнт л багадаа сураагүй хойно дүүжин даажингийн талаарх миний үзэл өнөөх хэвээрээ, өөрөө суух нь байтугай инээд алдан тоглох найзуудаа хараад тэдний өмнөөс дотор муухайрна. Өндрөөс их айдаг болохоор би өөрийгөө урьд насандаа энэ айхтар тоглоомноос унаж бэртээд үнхэлцэгээ хагартал айж байсан юм байх даа гэж хөөрхийлөн боддог байлаа.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж