Эмнэлгийн яаралтай тусламжийн сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн яаралтай тусламжийн сургалт зохион байгууллаа

Эмнэлгийн яаралтай тусламжийн сургалт зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн захиргаанаас эмч эмнэлгийн ажилтнуудад чиглэсэн олон улсын стандарт нийцсэн гамшиг ослын сургалтыг /2019.08.20/-ны өдөр зохион байгуулсан.

Энэхүү сургалтаар гамшиг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, олныг хамарсан гамшиг ослын үеийн удирдлага төлөвлөлт, олноор гэмтсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрэмбэлэн ялгалт хийх зарчим, эрэмбэлэн ялгалтын зэрэглэлүүд, эрэмбийн явц, эмчилгээний арга, зарчмууд, МАRCH алгоритм, цус алдалт, амьсгал дэмжих, амьсгалын зам чөлөөлөх, цус эргэлтийн хямралыг засах, осголт, түлэгдэлтийн үед авах эмчилгээний аргуудыг дадлагажуулах сургалт болж өнгөрлөө.

Цус тогтоох даралтат боолт, чангалуур, аарцагны боолт, цээжний хөндийн хийх гаргах, амьсгал чөлөөлөх, ясны хатгалт, толгойн боолт хийх талаар гардан үйлдлийг зааж сургах  дадлага хийлээ. Мэс засал-гэмтлийн  тасгийн их эмч О.Загарзүсэм, Б.Одбаатар нар гардан үйлдлийн сургалтыг хийж  68 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд идэвхтэй оролцлоо.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж